m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 06:02
120
Дарханы нэр дэвшигчдийн уулзалт амжилттай үргэлжилж байна

 Б.Баттөмөр тойргийн сонгогчидтойгоо 38 удаа уулзжээ 

Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Баагаагийн Баттөмөр МАН-аас УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт Дархан-Уул аймагт нэр дэвшиж буй билээ. Улс орны эдийн засаг элгээрээ хэвтсэн байгаа өнөө цагт энэ чиглэлээр мэргэшсэн, Гааль, Татвар гээд улс орны эдийн засгийн амин сүнс болсон салбаруудыг удирдаж байсан тулхтай, мэргэшсэн хүнийг улс төрийн ууган хүчнээс илгээсэнд Дарханчууд сэтгэл хангалуун байна. Тиймдээ ч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөг хүртэл нийт 38 удаа тойргийн сонгогчидтой уулзалт хийхэд түүнийг дэмжигчид олноор цугларч, сонгуулийн ажилд нь амжилт хүсч байлаа.  

Үйлдвэржилтийн бүс нутаг буюу төвийн бүсийн тулгуур төв Бурхантын хөндийд хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрүүдийг өргөтгөж, шинээр байгуулж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх замаар Дарханчуудаа ажилтай, орлоготой болгохыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Түүнчлэн гэр хорооллын айлуудын амьдрах орчин нөхцлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулан, иргэдийн нуруунд хүнд ачаа болж буй зээлийн хүүг бууруулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагджээ.Дархан Уул аймагт тулгамдсан асуудлыг шийдэхэд бодлогын шинэчлэл хэрэгтэй болохоор ард түмний амьдрал ахуйг өөд татах  энэхүү мөрийн хөтөлбөрийг гагцхүү 230 мянган гишүүнтэй Монголын улс төрийн ууган хүчний төлөөлөл болох эдийн засагч Б.Баттөмөр хийж, хэрэгжүүлж чадна гэдэгт Дарханчууд эргэлзэхгүй байна.

                                            Б.Жавхлан "Дархан Хүнс" компанийн ажилчидтай уулзлаа

 УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан "Дархан Хүнс" компанийн ажилчидтай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Дархан хотын хүн амын 70 орчим хувийг талх, нарийн боовоор хангадаг тус компани гол түүхий эдээ Дархан болон Сэлэнгийн гурилын үйлдвэрүүдээс татдаг байна. Сардаа 30-40 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус үйлдвэр шинэ буудай гарах хүртэл түүхий эдээр хомсддог болохоо учирлаж байсан. Тэгвэл үүнд УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт нэр дэвшигч Болдын Жавхлан “манай намын мөрийн хөтөлбөрт тусгайлсан заалтууд орсон талаар тайлбарлаж байлаа.

Тухайлбал, газар тариалангийн эргэлтийн талбайг хоёр дахин нэмэгдүүлж эргэлтийн талбайг хоёр дахин нэмэгдүүлнэ. Үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, усалгаатай талбайн хэмжээг дөрөв дахин өсгөнө. Ногоон хэрэм хөтөлбөр хэрэгжүүлж, тариалангийн талбайн хөрсийг салхины элэгдлээс хамгаалах арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлэхээр манай намын мөрийн хөтөлбөрт туссан гэж хэлсэн юм.Мөн газар тариалангийн түүхий эд, материал тоног төхөөрөмжийг татварын бодлого, санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжиж, агуулах, зоорь, хүлээмжийн аж ахуйг өргөтгөнө.  Газар тариалангийн бүс тогтоож, тухайн талбайд тариалан эрхлэлтийг эрчимжсэн мал аж ахуйтай зохистой хослуулан хөгжүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлэн, хүн амаа шим тэжээллэг, аюулүй хүнсээр жигд хүртээмжтэй хангах бодлого манай намаас баримтална. Үүнээс гадна, тариалангийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьсан талаар “Дархан-хүнс” компанийнханд дуулгасан юм.

Д.Хаянхярваа: Иргэд намуудын мөрийн хөтөлбөрийг уншсан байна

УИХ-ын сонгуулийн 45-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллалаа. Энэ үеэр иргэд төрийн хямрал, төсвийн дампуурлыг  засах үүргийг нэр дэвшигч Д.Хаянхярваад өгч байсан юм. Орхон суманд усалгааны системийн асуудал тулгарч байгааг иргэд хэлж байв. Д.Хаянхярваа "АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийг харьцуулж байгаа хүмүүс олон байна. Тиймээс иргэд сонгуульд оролцохдоо илүү судалгаа шинжилгээ хийж, байж сонголтоо хийдэг болсны илрэл. Өмнөхөө бодвол хоосон амлалтад биш хийх ажилд анхаарал хандуулдаг болжээ" гэсэн юм. Засгийн газраас 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах санхүүгийн эх үүсвэр байгаа юү, үр дагавар нь ямар байх вэ гэдгийг нэр дэвшигчээс тодруулж байсан юм.

Монгол Ардын намын сонгуулийн төв штаб