m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 06:29
138
Их Британи Европын холбооноос гарахаар боллоо

Европын холбооны 43 жилийн түүхэнд анх удаа Их Британи улс бүх нийтийн санал асуулгаар гарах сонголт хийлээ.

Санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэн аж. Лондон, Шотландын иргэд Европын холбоонд үлдэх сонголт хийсэн боловч Их Британийн хойд хэсэг тэр чигээрээ гарах сонголтыг хийжээ. Санал асуулгын үр дүнгээс үндэслэн Их Британийн “Тусгаар тогтнолын” нам энэ өдрийг тусгаар тогтнолын өдөр хэмээн нэрлэж байна. Тусгаар тогтнолын нам сүүлийн 20 жилийн турш Европын холбооноос гарахын  төлөө тэмцэж иржээ.

Их Британи улс бүх нийтийн санал асуулгаар гарах сонголт хийлээ

Их Британийн иргэд бүх нийтийн санал асуулгад 71,8 хувь /30 сая гаруй хүн/ оролцсон нь 1992 оноос хойших хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.

Энэ өдрийг тусгаар тогтнолын өдөр хэмээн нэрлэж байна