m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 07:32
367
Гурав хоног архи худалдаалахгүй

Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн үеэр гарч болзошгүй хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжийг хэрэгжүүлэхээр, сумын цагдаагийн хэлтэс энэ сарын 26-ны өдрөөс эхлэн гурав хоног архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулжээ. Энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгож, орлогыг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.

Энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгоно