m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 07:35
241
Хөвсгөлчүүд П.Цагаанд хос морь бэлэглэв

УИХ-ын сонгуулийн 37-р тойрогт АН-аас нэр дэвшигч П. Цагааны Хоймор нутгийн зон олонтой уулзах уулзалт Баянзүрх сумаас эхэлж, нар зөв ороон Алаг-Эрдэнэ суманд өндөрлөлөө. Сум, баг бүрт хөгжил хэрэгтэйг, шийдэх асуудал олон байгааг иргэд, сонгогчид түүнд дуулгасан юм.

                                              Хос загал бэлэглэн холын замд нь амжилт хүсэх Баянзүрхчүүд

            Нэр дэвшигч П.Цагааныг ирэх сургаар сумын төвийнхөн хөдөлгөөнд орж, мотоцикл унасан залуучууд урдуур хойгуур давхилдах нь сүртэй. Сумын соёлын төвийн дүнзэн байшинг болдогсон бол хааш хааш нь 1 метр сунгах  аваас иргэд нь багтах тийм их хүн цуглажээ.  Орж амжаагүй  нь  Соёлын төвийн  цонхон дор зогсож,  хөгшид голдуу нь гадна довжоон дээр суугаад нэр дэвшигчийн үгийг сонсох нь Баянзүрхчүүд шинэ хүнийг ихээхэн сонирхож, таашаан хүлээн авч буйн илэрхийлэл гэлтэй. Нутгийн хүний өгүүлснээр, Баянзүрх сумын төв болоод ойр орчмын багийн иргэдийн 80 хувь нь хүрэлцэн ирсэн гэсэн. Түүнчлэн, сөрөг хүчин МАН-ын гишүүдийн 60 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч, Монголын төрд 35 жил зүтгэсэн, үйлс нь цагаан улстөрч Пунцагийн Цагааны үзэл бодол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын байр суурийг сонсох хүсэл нь соёлын төвийг зүглүүлсэн бололтой. Сонгогч олон нэр дэвшигчийн зангарга гарган онож хэлсэн үг өгүүлбэр бүрийг дэмжин алгаа ташин  дэмжиж, заримдаа сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хүүхэд адил хөлөө дэвсч, шүгэлдэж хүртэл үзсэн. Ингэж халуун сэтгэлээр  тосч авсанд нь талархсан нэр дэвшигч Д.Цагаан маань сумын өндөр настан Н.Нордов гуайн хүсэлтээр гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн золгож, үг сургаалийг нь сонссон. Баянзүрхчүүд Пунцагийн Цагааныг сонгохоо илэрхийлэн түүнд амжилт хүссэн төдийгүй төрд илгээх үгээ дайцгаалаа.

                                           Улаан-Уулынхан нэр дэвшигчийн дөрөөг сүүгээр мялаалаа

            Дэлгэрхаан гэх сүрлэг өндөр хайрханыхаа ар хормойд нутаглах Улаан-Уул сумыхан нэр дэвшигчийг Эцэг өвгөдийн алтан бууц, домогт Эргүүнэ кун нутгийн баганат хаалга, Дархадын 13 овоон дээрээ тосч хүндэтгэл үзүүлэн угтаж авлаа.  Халуун дулаан уур амьсгал дунд болсон уулзалт дууссаны дараа үрсийнхээ буянд жаргаж яваа 300 ижий агар хувинтай сүүгээрээ сэтгэлийн мялаалга өргөн нэр шигээ цагаан байж, зорьсон үйлс нь ариун, зам мөр нь дардан байхыг ерөөн цацал өргөн үдсэн юм. Улаан-Уулынхан нэр дэвшигчийг Монголын эцэг өвгөдийн алтан бууц, домогт Эргүүнэ кун нутгийн баганат хаалга, дархадын 13 овоон дээрээ тосч хүндэтгэл үзүүлж, уулзалт өндөрлөх үед үрсийнхээ буянд жаргаж яваа 3 ижий агар хувинтай сүүгээрээ сэтгэлийн мялаалга өргөн нэр шигээ цагаан байж, зорьсон үйлс нь ариун, зам мөр нь дардан байхыг бэлгэдэн цацал өргөсөөр хоцорсон. Хүний сэтгэл  тэр тусмаа дархад зоны сэтгэл ийм аугаа бөлгөө. Уулзалт ч ялгаагүй, халуун дулаан уур амьсгал дунд болж, Хөвсгөл нутгийг хэрхэн хөгжүүлэх тухайд түмэн олноороо ухаанаа уралдуулсан гэж хэлж болохоор. Хөвсгөл нутгийн зон олон маань өөрийн сумын хөгжлийн асуудлаас илүүтэй улс орны нийгэм, эдийн засгийн байдал, бонд, Оюутолгой, 17 хувьцаа зэрэг олон асуултыг ар араас нь нэр дэвшигчид тавин хариултаа авч байлаа.

УИХ-ын сонгуулийн 37-р тойрогт АН-аас нэр дэвшигч П. Цагааны сонгуулийн төв штаб