m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 08:34
69
Н.Мөнхдаш Дарханы үйлдвэрийн ажилчидтай уулзлаа

УИХ-ын 44-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Мөнхдаш 43-р тойргоос нэр дэвшиж буй М.Сономпилийн хамт Нэхий эдлэлийн үйлдвэрийн ажилчидтай уулзсанаар энэ өдрийн уулзалт эхэлсэн. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үед олон үйлдвэрүүд хаалгаа барихад тэсэж үлдсэн хэдхэн үйлдвэрийн нэг бол энэ үйлдвэр юм. Нэр дэвшигчид өнгөрсөн жилүүдэд АН-аас хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болоод АН-ын мөрийн хөтөлбөрөөс танилцуулсан. М.Сономпил цахилгаан станцуудынхаа талаар харин Н.Мөнхдаш Дарханыг ирээдүйд их бүтээн байгуулалт, аж үйлвэрлэлийн, бизнесийн хамгийн таатай хот болгох тухай мэдээлэл өглөө. Жишээ нь арьс шир, нэхий эдлэл бүтээгдэхүүнээ зөвхөн Монголдоо худалдаалах гэдэг биш гадаадад экспортлох учиртайг, гадаадад суугаа элчин сайдууд өрөөнд сууж байдаг дарга нар биш тэд Монголын брэнд бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргахад гол нөлөө үзүүлдэг, зуучилдаг, эх орны эдийн засаг бизнест онцгой үүрэг гүйцэтгэдэг хүмүүс байх ёстойг Н.Мөнхдаш онцолж байсан. Ингэснээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо нэмэгдэнэ, ажиллах хүч шинээр бий болно гээд олон эерэг талыг дурьдсан. Үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал нэр дэвшигчээс татварын талаарх бодлыг нь асууж хариулт авсан. Ажилчид Н.Мөнхдашийг дэмжиж буйгаа илэрхийлж амжилт хүсч байлаа.

А.Энхцэцэг “Дархан нэхий” ХК-ийн технологич инженер

Манайх олон ажилчинтай. Сонсож байхад зарим нь хэнд саналаа өгөхөө шийдээгүй яваа юм билээ. Миний  хувьд бол Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Мөнхдашийг дэмжиж байна. Жишээ нь “Шинэ Дархан” олон улс худалдааны төвийг байгуулснаар манай Дарханд олон зуун ажлын байр бий болж, олон мянган хүн  энэ төвөөс амьдралаа залгуулж, өөдөлж дэвжиж байна. Мөрийн хөтөлбөрийг нь уншихад Дарханд нэлээд хэдэн юм хийхээр төлөвлөсөн байсан. Үүнийгээ хийнэ гэж итгэж байгаа учраас энэ хүний төлөө саналаа өгнө.

Дараа нь нэр дэвшигчид “Нако түлш” ХК-ийнхны хүсэлтийн дагуу тус үйлдвэртэй танилцлаа. Энэ үйлдвэр нь 2008 онд байгуулагдсан шахмал түлш боловсруулдаг үйлдвэр юм. Монголы анхны хагас коксын үйлдвэр нь агаарын бохирдлыг бууруулах зорилготой утаагүй түлш үйлдвэрлэдэг бөгөөд нэр дэвшигчдэд үгээ дайхаар урьсан юм байна.

Э.Баатар “Нако түлш” ХК

Нүүрс боловсруулан хагас кокс, брикет, коксын тос үйлдвэрлэдэг. Өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаад нийлүүлье гэхээр ард иргэдийн худалдан авах чадвар муу байна. Байгальд ээлтэй эко бүтээгдэхүүнийг анхаарч төрийн бодлогоор дэмжиж өгөөчээ гэж хүсч буйгаа хэлмээр байна.

Нэр дэвшигчид дараа нь Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажилчидтай уулзсан юм. Үйлдвэрийн хот байсан Дарханы ихэнх үйлдвэрүүд хаалгаа барьсны дараа бий болсон ганц том үйлдвэр нь Дархан хар төмөрлөгийн үйлдвэр. Төсвийн нэлээд хувийг бүрдүүлдэг Төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэж  өөр бусад жижиг үйлдвэрүүдийг байгуулах нь Монгол улсын аж үйлдвэрлэлийн нийслэл Дархан байх юм гэдэгтэй нийлж байгаа юм. Нэр дэвшигчид АН-ын мөрийн хөтөлбөр болоод Дархан хийж хэрэгжүүлэх ажлуудаас танилцуулж мөн ажилчдын санал хүсэлтийг сонслоо. Энэ үйлдвэр залуучууд голдуу ажилладаг. Тэд ардчилалыг, АН-аас УИХ болон ИТХ-д нэр дэвшиж буй нийт залуусаа дэмжиж буйгаа хэлцгээж байлаа.

Энэ өдөр Н.Мөнхдаш “Шинэ Дархан” олон улсын худалдааны төвийн түрээслэгчидтэй уулзсан юм. Энэ төв бол түүний хамт олон гэсэн үг. 2008 онд зориулалтын, тохилог дулаан худалдааны төвийг байгуулснаар томоохон үндэсний үйлдвэрлэгч, ААН, хувь хүн, болон гадаадын компаниуд, худалдаа, үйлчилгээ, банк санхүүгийн зэрэг олон чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ төв байгуулагдсанаар 1000-аад хүн ажлын байртай болж олон айл өрх аж амьдралаа авч явна. Тийм ч учраас энэ төвийн түрээслэгчид  Н.Мөнхдашийг хамгийн их дэмжиж буйгаа, амжилт хүсч ялалт байгуулахыг ерөөж байсан юм.

Энэ өдөр нэр дэвшигч Н.Мөнхдаш 16-р багийн иргэдтэй уулзсан. Энэ багийн иргэд түүнийг халуун дотноор угтацгаасан юм. Н.Мөнхдаш энэ багийн 19-р байранд амьдардаг байжээ. Байрны хүү том болж төр түших хэмжээнд хүрчээ хэмээн ахмадууд билэгшээж байлаа. Нэр дэвшигч өөрийн болоод намын мөрийн хөтөлбөрийг таницуулсны дараа иргэд өөрсдийн үзэл бодлоо, санал хүсэлтээ, бас дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Тухайлбал Ардчилсан намыг багаар нь дэмжихгүй бол ажил  цогцоороо явахгүй,  бүтээн байгуулалт үргэлжлэхгүй, улаан толгойтой цэнхэр биетэй байж болохгүй тиймээс Арчилсан намаа л дэмжинэ. Ардчилал бидэнд ямар их үнэт зүйлсийг өгсөн билээ. Тиймээс ухарч биш урагшилж амьдаръя гэх зэргээр уриалж байсан юм. Мөн 2004 оны сонгуульд М.Сономпил олон залуусыг Солонгос явуулна гэж байхад огт итгээгүй ч саналаа өгсөн, бас бүртгүүлсэн. Гэтэл удахгүй бүртгэсэн иргэдээ Солонгос руу ямар ч арын хаалгагүй явуулсан. Үүний ачаар олон айл өрх орон байртай болох гэх мэтээр амьдралаа өөд татсан. Энэ удаа ч гэсэн Япон руу дадлагажигчийг явуулна гэсэн АН-ын хөтөлбөрт итгэж байна. Хэрэв олон залуус тийш явбал олон айлын амьдралд болоод аж үйлдвэржилтийн хөгжилд том хувь нэмэр болно гэцгээж байлаа. Энэ өдрийн уулзалтаас иргэд сэтгэл хангалуун харьж буйгаа хэлж байсан юм.