m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 09:16
143
Энэтхэгт жил бүр 2000 гаруй хүн аянганд цохиулж нас бардаг

Энэтхэгийн Бихар, Жарханд, Уттар Прадеш, Мадхьяа Прадеш мужид аянга бууж, 93 хүн амиа алдан 20 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар ВВС мэдээллээ.Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хүчтэй аадар бороо орж байхад тариалангийн талбай дээр ажиллаж байсан гэнэ. Бихар мужид л гэхэд 56 хүн амиа алдсан бол үлдсэн 37 хохирогч бусад мужийн иргэд байжээ.

Жил бүр 2000 гаруй хүн эл шалтгааны улмаас хорвоог орхидог гэж Үндэсний онцгой байдлын газраас мэдээллээ

Энэтхэгт зургаадугаар сараас аравдугаар сар хүртэл борооны улирал тохиодог бөгөөд энэ үед аянга, цахилгаан цахих нь байдаг л үзэгдэл  бөгөөд 2005 оноос хойш жил бүр 2000 гаруй хүн эл шалтгааны улмаас хорвоог орхидог гэж Үндэсний онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: ВВС