m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.25 06:50
82
С.Эрдэнэ: Хийж, бүтээе гэсэн сэтгэл байвал болохгүй зүйл гэж үгүй

Өнгөрсөн дөрвөн жилд манай “Шинэчлэлийн баг”-ийн гол шинэчлэгчид нь Д.Оросоо, Т.Нямцэцэг нар байсан. Бүтээсэн зүйлийг үгүйсгэх, харлуулах нь бидний зорилго биш. Хийж бүтээе гэсэн сэтгэл байвал болохгүй зүйл гэж байхгүй. Ардчилсан нам ирэх 4 жилд эдийн засгийн олон тулгуурт бодлого хэрэгжүүлэн ажиллана.

 

Ард иргэдийн амжиргааны бодлогыг анхааран зах зээлийн дарамтаас салгах, санхүү эдийн засгийн цогц бодлого иргэдийг өр зээлийн дарамтаас гаргах нь бидний мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс та бүхэн “Шийдлийн баг”-аа дэмжээрэй. Хүний хуучин, дээлийн шинэ нь гэдэг дээ.

21-р хорооны иргэн Нямаа:   Арилжааны банкуудаас зээл авья гэхээр “ тэтгэвэрийн зээл” олдохгүй байна. Яах вэ? 

 

Хариулт

 

С.Эрдэнэ: Гурван шатлалтай тэтгэвэрийн тогтолцоог хэрэгжүүлнэБид ирэх 4 жилд, гурван шатлалтай  тэтгэвэрийн тогтолцоог хэрэгжүүлнэ. Төрийн нэмэлт сангийн бодлого, суурь тэтгэвэрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэтгэвэрийн зээлийн нэмэлт зохицуулалт. Өнгөрсөн хугацаанд бид Баянгол дүүрэгтээ төдийгүй Монгол Улсын хэмжээнд ахмадын зориулалттай анхны эмнэлэгийг барьж ашиглалтад оруулсан. Ахмад хөгжлийн төвийг бид ирэх 4 жилд 3-ыг нэмж ашиглалтад оруулах болно. Мөн бид ирэх 4 жилд гэр хорооллын иргэдэд 10-15 сая төгрөгийн 5 хувийн хүүтэй зээл олгож, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин ажиллах болно. 

6-р хорооны иргэн  Батжав: 

 

“Монгол хүн 2020” Хийсэн, бүтээсэн дээрээ  тулгуурласан маш сайн мөрийн хөтөлбөр болжээ

 

Би бүх намын хөтөлбөрийг уншиж үзлээ. АН-ын хөтөлбөр бол өмнөх 4 жилд  хийсэн бүтээсэн дээрээ тулгуурласан маш сайн мөрийн хөтөлбөр болжээ. Та бүгдийн хийсэн бүтээсэн бүхэнд тань баярлаж байна. Цаашид ч та бүхэнд бид найдаж байна.  Амжилт хүсье. Та бүхэн өнгөлөг байна. 

 

Эх сурвалж: Баянгол дүүргийн ардчилсан нам