m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.25 06:55
111
С.Дэмбэрэл: Өрх гэрийн эдийн засаг сайн байж л улс орон хөгжинө

УИХ-ын сонгуулийн 63 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй С.Дэмбэрэл гишүүн “Өөдлөх айл өрхөөсөө” хэмээн дэвшүүлж буй. Тэр ч үүднээсээ “Хөгжлийн тухай дахин өгүүлэх нь” илтгэлдээ "Ер нь аль ч тодорхой нутаг дэвсгэрт өрх гэрийн эдийн засаг сайн байж л үндэсний эдийн засаг сайжирдаг.

Аливаад шинжлэх ухаанчаар ханддаг, толгойтой эдийн засагч нар иргэдээ хямралаас гаргаж, эдийн засгаа дэмжиж, өрх гэрийн бизнесийг чадавхийг дорвитойгоор, зоригтойгоор хийж чадах эрхэм бол С.Дэмбэрэл

Аль ч зах зээлийн бүх судас гурван гурвалжин дээр төвлөрдөг. Хаусхолд буюу өрх гэр , ферм буюу аж ахуйн нэгж, тэгээд Засгийн газар. Өнгөрсөн хугацаанд их хуралд өөрийнхөө эдийн засгийн бодлогыг шургууллаа, нэвтрүүллээ” гэжээ. Түүнийг төрд хэрэгтэй улстөрч хэмээн УИХ-ын дарга З.Энхболд, Хотын дарга Э.Бат-Үүл зэрэг туршлагатай парламентчид үнэлсэн нь бий. Аливаад шинжлэх ухаанчаар ханддаг, толгойтой эдийн засагч нар иргэдээ хямралаас гаргаж, эдийн засгаа дэмжиж, өрх гэрийн бизнесийг чадавхийг дорвитойгоор, зоригтойгоор хийж чадах эрхэм бол С.Дэмбэрэл. Түүнд итгэл үзүүлэхэд хожно уу гэхээс алдахгүй.