m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.25 22:45
107
Дотуур хувцасны ҮamamaY болон цүнхний Carpisa брэндийн албан ёсны нээлт боллоо

Загварын өлгий нутаг гэгддэг Италийн дотуур хувцасны ҮamamaY болон цүнхний Carpisa брэндийн дэлгүүрүүд Монголд үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа билээ. Тэгвэл эдгээр брэндүүдийг оруулж ирсэн Промон трейд ХХК-ийн хамт олон тус брэндийн албан ёсны нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн үеэр тус брэндүүдийн 2016 оны шинэ загварын шоу үзүүлбэр, хамтлаг уран бүтээлчдийн тоглолт болсон бөгөөд дээрх брэндүүдийг үүсгэн байгуулагч ноён Franchesco Pinto, хатагтай Cimmino Barbara нар энэхүү үйл ажиллагаанд оролцохоор Итали улсаас хүрэлцэн ирсэн юм. 

Дотуур хувцасны ҮamamaY болон цүнхний Carpisa брэндийн албан ёсны нээлт боллоо

Тус үйл ажиллагааг нээж Ардын урлагийн гайхамшигт аялгуу эгшиглэж, уран нугаралт, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт болсон нь  уригдан ирсэн зочдыг гайхашруулж, сэтгэлийг нь хөдөлгөсөн нь юм. Тиймдээ ч тэд суудлаасаа хэдэнтээ босож хүндэтгэл үзүүлсэн.

Ардын урлагийн гайхамшигт аялгуу эгшиглэж, уран нугаралт, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт болсон

Монгол Улсад албан ёсоор худалдаалагдахаар орж ирж буй эдгээр брэндүүдийг товчхон танилцуулья.  

Yamamay брэндийг Итали эмэгтэйчүүдийн 90 хувь нь сонгодог гэнэ. Загварын их улс Италид хоёрдугаарт  бичигддэг тус брэнд нь дэлхийд чамин тансаг хэв маягаараа онцлог билээ. 

Yamamay брэнд нь 2001 онд шинээр гарч ирсэн залуу брэнд боловч дэлхийн  30 гаруй оронд тус брэндийг албан ёсоор худалдаалах эрх авсан 1200 гаруй компани ажиллаж байдаг байна. Энэ нь маш бага хугацаанд Европын зах зээлийг тэргүүлж буйг илэрхийлнэ. Мөн сүүлийн найман жилийн турш “Дэлхийн мисс”-тэй  хамтран ажиллах  онцгой эрхийг авчээ.

Харин эмэгтэй хүний дүр төрхийг илэрхийлэгч цүнхний Carpisa брэнд нь арьсан материалтай, өнгөний сонголт, загвар нь маш олон төрлөөр хийгддэг гэдгээрээ онцлогоос гадна маш хямдхан борлуулагддаг юм.

Yamamay брэндийг Итали эмэгтэйчүүдийн 90 хувь нь сонгодог 

“Промон Трейд” ХХК-ийн захирал Н.Оюунбат: Энэхүү нээлтэнд маань хүрэлцэн ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд, залуучууддаа баярлалаа. Та бүхэн минь энэ хоёр брэндийн гайхалтай загваруудыг хүлээн аваарай. Бид бүхэн хичээх болно. Та бүхэндээ илүү их зүйлийг хүргэж, мэдрүүлэх болно гэдгээ амлаж байна.

Та бүхэндээ илүү их зүйлийг хүргэж, мэдрүүлэх болно гэдгээ амлаж байна

 

Зургаан жилийн өмнө анх Монголчуудтай танилцаж байсан United colors of benetton брэнд өнөөдөр бидний сайн танил болсоны сацуу чанартай, удаан хэрэглээ, шинэлэг загваруудаараа хэрэглэгчиддээ үргэлж бэлэг барьж байдаг. Тэгвэл урлаг , түүх соёл, хувцас загварын эх өлгий болсон Итали  улсаас орж ирж буй дараа, дараачийн брэндүүдээ хамтдаа угтан авцгаая.

Энэхүү албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд уригдан ирсэн зочдын дундаас азтай гурван үзэгчийг шалгаруулж брэндүүдийн гарын бэлгийг тус компанийн захирлуудаас гардаж авсан юм.