m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 07:44
109
“МАН-ын тавьсан өрийг бид төлөхгүй”

МАН-ынхан Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй, энэ өрийг Ардчилсан нам тавьсан хэмээн сонгуулийн сурталчилгаагаа хийж, ухуулж байгаа. Тиймээс Чингисийн талбайд өнөөдөр “МАН-ын тавьсан өрийг бид төлөхгүй”, “МАН-ныхан өөрсдийнхөө авсан өрийг өөрсдөө төл” гэсэн уриа, лоозон барьсан залуус цуглаж, МАН-ынхны өрийг ард түмэн төлөхгүй хэмээн үзэж, үзэл бодол нэгдэж байгаа хүмүүсийн гарын үсгийг цуглуулж байна. Тэд МАН-д шаардлага хүргүүлэх юм байна.

Тус арга хэмжээг зохион байгуулагчид “Ардчилсан нам засаг барьсан дөрвөн жилд хэд, хэдэн хөрөнгө оруулалтыг босгосон. Тухайлбал, бондуудын зээл байна. Энэ зээлийн нэг хэсэг нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд тодорхой, нүдэнд харагдаж байгаа бүтээн байгуулалт руу орсон. Мөн бондын мөнгөнөөс хувийн банкууд, МАК, МCS, Мон полимент гэх зэрэг 10 гаруй компани зээл авсаан байдаг юм билээ. Эдгээр компанийн эзэд нь МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд. Монгол Улсын зээлийг төсвийн мөнгөнөөс төлдөг. Нэг үгээр хэлбэл, ард түмний татвараас төлдөг. Гэтэл МАН-ын гишүүдийн компани авсан зээлээ Монгол Улсын зээлэнд оруулж тооцон, ард түмнээрээ төлөөлнө гэж яриад байгааг үнэндээ гайхаж байна. Хувийн аж ахуйн нэгжийн зээлийг ард түмэн төлөх ёсгүй” гэв.

Т.Цэнд-Аюуш: МАН-ынхан Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй хэмээн ярьж, иргэдэд итгүүлж байна. Гэтэл яг үнэндээ МАН-ын гишүүдийн өөрсдийнх нь компанийн тавьсан өр байгаа юм. Энэ өрөө МАН-ынхан иргэдээр төлүүлэх гэж байна. Үүнийг эсэргүүцэж бид залуучуудаа уриалж байна. Яагаад хэн нэгний тавьсан өрийг бид төлөх ёстой гэж. Тиймээс МАН-ынхан өөрсдийнхөө өрийг өөрсдөө төлөөсэй. Бид тэдний өрийг төлөх ёсгүй хэмээн залуучууд нэгдэж байна.

Т.Ганзориг: Хэн нэгний тавьсан өрийг өөр нэгэн төлөх үндэслэл байдаггүй. МАН-ын компанийн нэр бүхий “MCS”,“Дархан нэхий” гэх мэт компаниуд Бондын мөнгөнөөс зээл авсан нь тодорхой болж сошиал ертөнцөөр шуугиж байна. Гэтэл энэхүү өрийг өөрсдөө тавьчихаад яагаад Монгол Улс өрөнд орлоо гэж худал мэдээ тарааж, иргэдийн тархийг угаагаад байгаа юм бэ. Тиймээс энэхүү асуудалдаа тайлбар хийхийг МАН-аас шаардаж байна. Энэхүү шаардлагаа МАН-д хүргүүлэх болно.

Т.Төгөлдөр:МАН-ынхан өөрсдийн тавьсан өрөө биднээр төлүүлэх гээд байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй гэхээр нь итгэж явсан ч тэр өр нь бидний биш МАН-ын гишүүдийн хувийн компаний өр болох нь олон нийтэд илчигдлээ. Тиймэээс би, манай гэр бүлийнхэн МАН-ынхны өрийг төлмөөргүй байна. Иймээс эдгээр залуустай нэгдэн МАН-ын өрийг төлөхийг эсэргүүцэн нэгдэж байна.

Г.Ариунтунгалаг:МАН-ынхан иргэдийг өртэй хэмээн итгүүлж байгаад үнэндээ дургүй хүрч байна. Яагаад МАН-ын гишүүдийн тавьсан өрийг бид төлөх ёстой гэж. МАН-ынхан Бондын мөнгөнөөс өр зээл тавьсан нь тодорхой болсон. Гэтэл тэрийгээ иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй гэж итгүүлэн ард түмнээр өрөө төлүүлэх гэж байна. Тэдний энэхүү үйлдэлд үнэхээр бухимдаж, дургүйцэж байна. Тиймээс та бүхэн ч бас бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна.