m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 07:50
72
Өндөр хөгжилтэй орнуудад дадлагажигч бэлтгэнэ

Ардчилсан намын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрт Мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу МСҮТ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан 100 мянган дадлагажигчийг бэлтгэхээр тусгажээ.

Гадаадаас ажиллах хүч авах квотын тогтолцооны үр нөлөөг сайжруулах, ажил олгогч нэн тэргүүнд дотоодын ажиллах хүч, мэргэжилтэн авч ажилуулах, хэрвээ гадаадаас ажиллах хүч авах тохиолдолд тэдэнд тавигдах шаардлагыг боловсронгуй болгож, дотоодын ажиллах хүчийг чадвахижуулах чиглэлийг тусгах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Гадаад улсад хөдөлмөр эрхлэх, дадлагажих боломжийг нэмэгдүүлэх, зуучлах үйл ажиллагаа явуулах, зуучилж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, зуучлалын байгууллагын үйл ажиллагааны чадвахийг олон улсын хууль тогтоомжинд нийцүүлэн дээшлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, анхаарал хандуулах нь зүйтэй байна. Гадаад улс оронд ажиллаж, дадлгажсан иргэдийнхээ мэдлэг, туршлагыг ашиглан дотооддоо ажилуулах юм. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб