m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 08:01
111
С.Батчулуун: МАН-ынхан өөрийнхөө намын авлига өгсөн гишүүдийг томилохоор завдаж байна

УИХ, орон нутгийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө МАН-ын талаарх ноцтой баримтыг өчигдөр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян олон нийтэд дэлгэсэн билээ. Тэрээр “МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар сонгуулийн үеэр мөнгө яаж босгох вэ, сонгуулийн дараа яаж албан тушаал хувиарлах вэ гэдгийг ярьсан байна.  Ардын нам авлигын мөнгөөр сонгуулиа хийдэг, гарч ирээд авлигын сүлжээгээ бий болгодог гэдэг нь тодорхой харагдаж байна” гэсэн мэдээллийг хийсэн.

Мөн МАН-ын удирдлагууд сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх 60 тэрбум төгрөгөөр төрийн алба, албан тушаалыг наймаалцах тухай бичлэгийг олон нийтэд дэлгэсэн юм.

Харин энэ талаар Монголын Сонгогчдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн С.Батчулуун сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Тэрээр “МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаанаа ярьж байхдаа Монгол Улсын төрийн 180 мянган албан хаагчийг толгой дараалан халах тохироо хийжээ. Тэд сонгуулийн сурталчилгаанд зориулах 60 тэрбум төгрөгийн авлигаар Монгол Улсын төрийг худалдлаа. Авлига өгсөн намынхаа гишүүдийг сонгуулийн дараа алба, хэлтсийн даргаас эхлээд албан тушаалд томилох тохироо хийжээ. Авлига өгөх гишүүн нь доороо томилогдох хүмүүсээсээ мөн авлига авсан нь МАХН-аас нийтэд дэлгэсэн мэдээллээс харагдаж байна.

МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар ийм хууль бус тохироо хийснээ хүлээн зөвшөөрлөө.

Улс төрийн намын тухай хуулийг ноцтой зөрчиж авлигаар хандив цуглуулсан нь МАН-ыг татан буулгах хангалттай үндэслэл. Гэвч МАН сонгуульд ялж Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуулиудыг уландаа гишгэж 180 мянган төрийн албан хаагчийг толгой дараалан халаад, өөрийнхөө намын авлига өгсөн гишүүдийг томилохоор завдаж байна. Авлига өгч албан тушаалд томилогдсон МАН-ын гишүүд намдаа өгсөн мөнгөө хэд дахин нугалж төрөөс, та бүхний татвараас авна. Төрийн албаны дархлаа, Монгол төрийн дархлааг үгүй хийх хэмжээний ноцтой асуудал үүслээ.

Энэ аюулаас сонгогч та бүхэн гэтэлгэж чадна. Та бүхэн Монгол төрийн дархлаатай, төрийн албыг тогтвортой, авлигагүй цэвэр тунгалаг байлгахын тулд МАН-ын эсрэг саналаа өгөгтүн. Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхийн зэрэгцээ МАН-ын хууль бус үйлдлүүдээс төрөө хамгаалах нь сонгогч бүрийн үүрэг юм” гэв.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб