m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 08:10
138
Увсчуудын сонголтыг Улаанбаатарынхан шийдэхгүй

Сонгууль болж байгаатай холбоотойгоор томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдаа амраах нэрийдлээр орон нутагт олноор нь шилжүүлж, тухайн тойрогт санал өгүүлэхээр бүртгүүлсэн үйлдэл гараад байгаа. Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгуульд санал өгүүлэх зорилгоор Увс аймагт 3321 “нисдэг сонгогч” шилжин очжээ. Энэ нь тус аймгийн нийт сонгогчдын 6.8 хувьтай, зарим тойрогт бүр нийт саналын 15 хувьтай тэнцэхээр байгаа нь Увс аймгийн сонгогчдын сонгох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж нутгийн иргэд үзэж байна.
Увсад амьдардаггүй ч Увсчуудын төлөөллийг тэдний өмнөөс шийдэх эдгээр “царцаа”-нуудыг АН-ы намын дэвшигчдийг авчирсан гэсэн гүтгэлгийг өрсөлдөгч намын зүгээс тарааж эхэлээд байна.
Иймд Увс аймгийн Ардчилсан намаас санал өгөхөөр шилжин ирсэн эдгээр иргэдийг санал өгүүлэхгүйгээр Увс аймгийн 49162 сонгогчийн сонгох эрхийг хамгаалж өгөхийг хүсч өчигдөр 17:00 цагаас Ю.Цэдэнбалын талбайд Увс аймгийн Ардчилсан намаас ‪#‎ЦарцаагүйСонгууль сонгох эрхийн цуглааныг зохион байгууллаа.  Увсчууд өөрсдөө төр түших төлөөллөө сонгохыг, Увсад ирсэн "царцаа"-нуудыг сонгуульд оруулахгүй байхыг, шударга сонгууль болохыг дэмжиж буй иргэд оролцож, эсэргүүцлээ илэрхийллээ.