m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 08:14
113
МАН-ын удирдлагуудыг Ерөнхий прокурор, АТГ-аар шалгуулна

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАН-ын дарга М.Энхболд болон Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын албан тушаалын наймаа болон сонгуулийн мөнгөө хэрхэн босгох талаар ярилцсан нууц бичлэгийг олон нийтэд дэлгэсэн нь шуугиад тариад байна. Энэхүү бичлэг алдагдсаныг нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар замаар алдагдсан эсэхийг шалгуулна гэв. Үүнтэй холбогдуулан Ардчилсан нам, Монгол Ардын хувьсгалт намаас мэдэгдэл гаргаад байна. ӨчигдөрУлсын их хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд мэдэгдэл хийхдээ  “тус бичлэгт олон мянган төрийн албан хаагчдыг хоморголон халахаа тодорхой хэлсэн байна. 182 гаруй мянган албан хаагчдын ур чадварыг нь үл харгалзан, зөвхөн МАН-ын урьдчилан зарсан сүлжээгээр дарангуйллын тогтолцоо бий болгох  санаархал мөн. Орон сууц, сургалтын төлбөрийн зээлтэй олон арван мянган албан хаагч нэг намд төлбөрөө хийгээгүйн төлөө ажилгүй, цалингүй болох ёсгүй.  Ардчилсан нам сонгуульд ялж олон арван мянган албан хаагчдыг хамгаалан зогсох болно” гэсэн юм.

Зөвхөн Нийслэлд 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг үнэлэх замаар наймаалах тухай ярьжээ. Улс орны хэмжээнд авч үзвэл сонгуулийн зардал хэд дахин хэтэрч, сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм.

Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй нарын төрийн албыг үнэлэн худалдах санаархал нь Үндсэн хуулийн 46, 19-р зүйл, Эрүүгийн хуулийн 82-р зүйл “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах”, Төрийн албаны тухай хуулийн 17.1, Сонгуулийн тухай хуулийн 50.1, 70.1.8, Улс төрийн намуудын тухай хуулийн 18.3, Эрүүгийн хуулийн хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдох олон зүйл анги, заалтуудыг ноцтой зөрчсөн баримт байх тул хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэснээ Ардчилсан нам мэдэгдэж байна.

Мөн сонгуулийг хуулийн дагуу шударга сонгууль явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг  Сонгуулийн Ерөнхий хорооноос шаардсан бөгөөдМАН-ын удирдлагын дээрх хууль бус, ноцтой үйлдлүүдийг Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд нэн даруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг шаардаж байгаа юм. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб