m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 08:58
61
АН-ынханд эрүүл мэндийн салбар чухал биш

АН-ынхан мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн салбарт төдийлөн анхаарал хандуулсангүй.  Тэд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэснээс өөр зүйлийг мөрийн хөтөлбөрөө тусгаагүй байна. Гэтэл МАН эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ. Ердөө ганцхан энэ заалтаас харахад  улс оршин тогтнохуйн үндэс болсон эрүүл мэндийн салбарыг эрх баригчид хэрхэн авч үздэг вэ гэдэг нь шууд харагдана. Тэдэнд иргэдийн эрүүл мэнд төдийлөн хамаагүй бололтой юм. Харин МАН олон жил төрийн эрх барьсан туршлагатай хүчний хувьд энэ  салбарын хамгийн их тулгамдсан асуудлыг санхүүжилтийн асуудал гэж үзжээ. Иймээс  ч хоёр дахин нэмэх саналыг тусгасан байна. Түүгээр ч зогсохгүй эрүүл мэндийн асуудлыг эртнээс анхаарч, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл оруулахаар тусгасан байна. Энэ нь хүүхдийг бага наснаас нь  өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чухал заалт болж чаджээ. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой заалт тусгаагүй байна. 

Монгол Ардын намын сонгуулийн төв штаб