m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 10:17
122
Хоцордоггүй, тасалдаггүй гишүүдийг С.Дэмбэрэл тэргүүлжээ

2012-2016 оны УИХ-ын чуулганы нэгдсэн ирцийн мэдээллийг УИХ-ын Тамгын Газараас гаргажээ. Энэ удаагийн парламентад хамгийн өндөр ирцтэй, нэг ч цаг таслаагүй, хамгийн бага хоцролттой үзүүлэлтээр С.Дэмбэрэл гишүүн тэргүүлж, З.Энхболд болон Ц.Баярсайхан нар аман хүзүүнд орсон байна. "Би угаасаа хоцордог юм" хэмээн сэтгүүлчийн асуултанд хариулж олон нийтийн дунд дуулиантайхан танигдсан С.Дэмбэрэл гишүүний хувьд үг, үйлдэл хоёр эерэг байдлаар хэрхэн зөрүүтэй байж болохыг ийнхүү харуулж, олныг дахин гайхшируулав бололтой. Сонирхолтой нь олон нийтийн дунд хамгийн өндөр рейтингтэй байдаг Х.Баттулга, Ц.Уянга нарын улстөрчид энэ удаагийн парламентад хамгийн муу ирцтэй ажиллажээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ETOIM.MN