m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 10:20
60
Залуус "Шийдлийн баг"-ийг дэмжинэ

Баянгол дүүргийн залуус Баянгол дүүргийн АН-аас УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчидтэйгээ МҮЭСТО-нд уулзлаа. 800 гаруй залуус Баянгол дүүргийнхээ залуусыг төлөөлөн нэр дэвшигчидтэйгээ уулзан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хулан: Анхныхаа сонгуулийг өгөх гэж байна. Ардчилсан намд “Шийдлийн баг”-т саналаа өгөхөөр шийдсэн. Би одоо 20 настай, АШУҮИС-д сурдаг. Анхныхаа сонгуулийг өгөх гэж байна. Ардчилсан намд “Шийдлийн баг”-т саналаа өгөхөөр шийдсэн. Залуу хүн гэдэг утгаараа Ардчилсан намыг дэмжих ёстой гэж боддог. Ариунбаатар: С.Эрдэнэ сайдаа дэмжиж байна Би 27 настай. Дөрөв дэх удаагийнхаа сонгуульд оролцох гэж байна. Энэ удаагийн сонгуульд би “Шийдлийн баг”-ийг дэмжиж байна. Манай хорооны залуусын ихэнх нь “Шийдлийн баг”-ийг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд нь бидэнд төдийгүй олон хүмүүст хүртээмжтэй байгаа гэж бодож байна.

 

Тиймээс л Ардчилсан намыг “Шийдлийн баг”-ийг тэр дундаа С.Эрдэнэ сайдаа, НИТХ-ын 2-р тойрогт нэр дэвшиж буй Б.Мөнгөнсүх гэдэг хүнийг дэмжиж байна. Батсүрэн: Энэ сонгуульд С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын төлөө саналаа өгнө Би зургаан жил сонгууль өгөхдөө Ардчилсан намыг дэмжсэн. 4 жилийн өмнө манай Баянгол дүүрэгт “Шинэчлэлийн баг” гэж байсан бол одоо энэ сонгуульд “Шийдлийн баг “ болон гарч ирж байна. Энэ багийг би үнэхээр сэтгэлээсээ дэмжиж байна. Надтай адил залуус ч мөн энэ багийг дэмжээсэй гэж хүсч байна. Би энэ сонгуульд С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын төлөө саналаа өгнө. Халиун: Би З.Энхболд даргын төлөө саналаа өгнө Би Баянгол дүүргийн 17-р хорооны иргэн 18 настай. Анх удаагаа сонгуульд оролцох гэж байна. Би угаасаа Ардчилсан намыг дэмжинэ гэж бодож байна. Би бас Ардчилсан намын гишүүн болсон. Би ямар ч эргэлзээгүйгээр З.Энхболд даргын төлөө саналаа өгнө. “Anymone” хамтлаг Цэнгэлэн, Халиунаа: Бид “Шийдлийн баг”-ийг дэмжиж байгаа... Бид хоёр дахь удаагаа сонгуульд санал өгөх гэж байна. Ардчилсан намыг дэмждэг. Манай гэр бүлийнхэн Ардчилсан намыг дэмждэг.

 

Амласандаа хүрч чаддаг нам гэж боддог. Бид хоёулаа Баянгол дүүргийн 18-р хорооны оршин суугч. Манай дүүрэгт өнгөрсөн хугацаанд үнэхээр сайхан бүтээн байгуулалтууд хийгдсэн. Хуримын ордонтой болсон. Агро парктай болсон, Спорт цогцолбор мөн маш их таалагдсан. Тиймээс бид энэ удаад ч бас “Шийдлийн баг”-аа дэмжиж байгаа. Энхмөрөн: С.Эрдэнэ сайдад хийсэн ажил их байгаа болохоор энэ удаагийн сонгуульд ч мөн түүнийг дэмжинэ Би Баянгол дүүргийн 20-р хорооны иргэн, 21 настай. Энэ удаа би хоёр дахь сонгуулиа өгөх гэж байна. Би өөрөө Ардчилсан намыг дэмждэг.

 

Энэ удаад “Шийдлийн баг”-аа дэмжинэ гэж бодож байна. Манай дүүргээс нэр дэвшиж буй С.Эрдэнэ сайдад хийсэн ажил их байгаа болохоор энэ удаагийн сонгуульд ч мөн түүнийг дэмжинэ гэж бодож байна. “Шийдлийн баг” угаасаа хүчтэй баг. Анхбаяр: “Шийдлийн баг”-аа дэмжинэ. Хийж бүтээсэн зүйлсийг нь харахад сэтгэл хангалуун байдаг Би Баянгол дүүргийн иргэн 28 настай. Би Ардчилсан намд л саналаа өгдөг. Ардчилсан хувьсгалын ач буянд бид ямар амьдарч байгаа билээ дээ. Үг хэлэх эрхгүй байсан бол үг хэлэх эрхтэй болсон. Үзэл бодлоо илэрхийлэх ч эрхтэй болсон шүү дээ. Тиймээс нэгэнт л дэмжиж ирснээрээ энэ удаагийн сонгуульд ч бас ардчилсан нам буюу “Шийдлийн баг”-аа дэмжинэ. Хийж бүтээсэн зүйлсийг нь харахад сэтгэл хангалуун байдаг.

 

Батболд: НИТХ-д нэр дэвшиж байгаа Б.Мөнгөсүхийг дэмжиж байна НИТХ-д нэр дэвшиж байгаа Б.Мөнгөнсүхийг дэмжиж байна. Би 23 настай. Залуучуудын төлөөлөл болсон бид бүхний хувьд “Шийдлийн баг”-ийн хамт олонд үнэхээр сэтгэл хангалуун байна. Хийсэн бүтээсэн зүйлс ихтэй, үнэхээр сайхан хүмүүс манай Баянгол дүүрэгт нэр дэвшиж байна гэсэн бодолтой байна. Бид бүхний төдийгүй, улс эх орныхоо төлөө хийж бүтээх чин хүсэл зорилготой энэ хүмүүсийнхээ төлөө саналаа өгцгөөгөөрэй. Шинэчилсэн юм чинь энэ хүмүүс шийдэх нь гарцаагүй шүү гэж хэлмээр байна. Нэр дэвшиж байгаа хүмүүстээ амжилт хүсье.

 

ЭХ СУРВАЛЖ: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ