m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 00:05
71
Мөнгө тараасан Д.Оюунхорол Д.Зоригтыг гүтгэлээ

МАН төрийн албыг төрлийн алба болгож, албан тушаалыг мөнгөөр зарж 60 тэрбум төгрөг босгосон тухай дуулиан ид өрнөж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын 49 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүрэгт өрсөлдөж буй МАН-ын нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа гэгч Иргэн Н, Х, Э, Н, Т нарт тус бүр 100 мянган төгрөг нууцаар тараасан тухай асуудлыг хуульч, өмгөөлөгч Ц.Оргил өнөөдөр дэлгэн тавилаа. Тус үйлдэл нь сонгуулийн тухай хуулийн 70.1 заалтыг зөрчиж байгаа бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн аж. 


Д.Оюунхоролтой холбоотой хэвлэлийн хурал 14 цагт ийнхүү болж, үргэлжлүүлэн 15 цагт МАН-ын зүгээс Д.Зоригтыг зохион байгуулалтттай гүтгэсэн видео бичлэгийг яаран сандран хэвлэлийнхэнд тараасан юм. Нэг ёсондоо үнэнд бүдэрсэн Д.Оюунхорол нэр дэвшигч мөнгө тараасан асуудалдаа хариулт өгөхийн оронд шууд л Д.Зоригтын хамаатан гэх эмэгтэй Япон руу дадлагажигч явуулна гэсэн анкет бөглүүлээд явж байсан тухай зохиомол гүтгэлгийг хэвлэлийн хурлаар зарлав. Энэ нь нэг талаар МАН-ын 60 тэрбум төгрөгийн асуудлыг дарах, нөгөөтэйгүүр Д.Оюунхорол өөрийгөө хайцаалан, өрсөлдөгч Д.Зоригт руу сөрөг давшилт хийсэн зохион байгуулалттай гүтгэлэг юм. 


Учир нь Д.Зоригт Япон руу 200 дадлагажигч гаргана гэсэн зохиомол гүтгэлгийн үйл ажиллагааг түүний сонгуулийн штаб хэд хоногийн өмнө мэдээд сэрэмжлүүлэг гарган албан ёсны Пейж хуудас, тойргийн гудамж, талбайгаар тараан олон нийтэд анхааруулснаас гадна Цагдаагийн байгууллагад хандаад байсан юм. Тиймээс энэхүү асуудал нь нэр дэвшигч Д.Зоригтын нэр хүндэд халдах гэсэн санаатай, зохион байгуулалттай зохиомол хэрэг юм хэмээн Д.Зоригтын сонгуулийн штабаас албан ёсоор мэдэгдлээ.

Ардчилсна намын сонгуулийн төв штаб