m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 00:15
79
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас хэвлэлийн хүрээлэнд БНЭУ-аас дэлхийд элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа алдартай эмч А.Л.Соин манай улсад ирж элэгний эмч нарт үнэ төлбөргүй сургалт явуулах талаараа мэдээлэл хийнэ.

10:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж байна.

11:00 цагаас  “Газраа алдвал бүхнээ алдана” сэдвээр “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ, иргэд хамтран MN мэдээллийн төвд хурал хийнэ. 

11:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд Хэнтий аймгийн 40-р тойрогт УИХ-д нэр дэвшигч Г.Батболд мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд Дундговь аймгийн 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Бүх бие даан нэр дэвшигчдийг сонгоцгооё хэмээн уриалж Нам бус сонгогчдын холбооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагаас MN мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагаас Дархан уул аймгаас иргэд газрын маргаантай асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хйинэ.