m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 00:25
232
Чингис хааны түүхэн цогцолборын мэдээллийн төв нээлтээ хийлээ

Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон Их Монгол улсын гал голомт Хан Хэнтий нутагт Чингис хааны түүхэн цогцолборыг барих зураг төсөл хийгдэж дуусч энэхүү цогцолборын мэдээллийн төв нээлтээ хийлээ. 

Чингис цогцолбор нь Чингис хот, Мөрөн сумын нутагт 13,5х1,5 км-ын харьцаатай хашаанд байрлах бөгөөд Хаадын тахилын сүм, Хар хорум хот дахь Түмэн Амгалант ордон, Цагаадайн улсын Гүр Эмир ордон, Төмөр хааны ордон, Ил хаадын улсын ордонуудыг загварлан барих найман барилга зэрэг багтаж байгаа гэнэ. Мөн хөшөө дурсгал, жуулчдад зориулсан үйлчилгээний танхим, монгол соёлыг харуулсан үзвэрийн газар, музей, зоогийн газар, гольфийн талбай, зэрэг барилга байгууламжууд бүтээн байгуулагдах аж.