m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 01:07
154
1000 гаруй угсармал орон сууцыг дулаална

Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан угсармал 1077 орон сууц байдаг бөгөөд эдгээр барилга нь өвөл хүйтэн, сантехникийн шугам нь хуучирсан, борооны ус дээвэр, цонхоор нь гоождог, хана туурга, таазаараа дулаан алдагдал ихтэй байдаг байна.“Дулаан техникийн шинэчлэлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу дулаалгын ажлыг эхлүүлснээр угсармал орон сууцуудыг зөвхөн гадна талаас дулаалаад орхих биш дээвэр, сантехник гээд цогцоор нь шинэчлэх юм.

Угсармал орон сууцуудыг зөвхөн гадна талаас дулаалаад орхих биш дээвэр, сантехник гээд цогцоор нь шинэчилнэ

Журмын дагуу иргэд төсөлд хамрагдахын тулд байрныхаа СӨХ-ны хурлаар хэлэлцүүлж, саналаа дүүргийн ЗДТГ-т хүргүүлнэ.  Тухайн дүүргийн Засаг Дарга нь төсөлд хамрагдах хүсэлтийг зөвшөөрч, батламжлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь дулаан алдагдлын зэрэглэл тогтоож, тухайн объектод тохирсон дулаан техникийн шинэчлэлийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, сууц өмчлөгч болон гүйцэтгэгч компанитай гурван талт гэрээ байгуулснаар төсөл хэрэгжинэ. Одоогоор Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны есдүгээр байр, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 31дүгээр байр, Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны 10 дугаар байранд зураг, төсөв боловсруулах, их засвар хийх ажлыг эхлүүлсэн байна.