m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 02:36
80
Ш.Сүхбаатар: Дэмжиж ирсэн намаа төрийн албыг наймаалцдаг гэж бодсонгүй

МАН-ын удирдлагууд нийслэлд нэр дэвших намынхаа гишүүдээс 60 тэрбум төгрөг авах талаар ярьж буй бичлэгийг МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан олон нийтэд ил болгосон билээ. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй тэр бичлэг үнэн, хэн гадагшаа задруулсныг олж тогтооно гэж байсан билээ. Тиймээс улстөрийн бусад намуудаас тус хэргийг шалган, буруутай хүмүүсийг нь илрүүлэн, хариуцлага тооцохыг уриалсан юм. Харин энэхүү бичлэгийг иргэд хэрхэн дүгнэж байгааг сонирхолоо.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ш.Сүхбаатар: Ах нь насаараа МАН-ыг дэмжиж ирсэн. Гэтэл МАН-ынхны төрийн албыг хэрхэн наймаалцаж байгааг сонсоод уур хүрсэн. АН-ынхан ч гэсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албаар тоглож л байсан. Гэхдээ арай ч ингэж хоморголон халж сэлгэж байсангүй. Гэтэл МАН-ынхан хална сэлгэнэ, 60 тэрбумаар төрийн албыг үнэлнэ гэнэ. Арай ийм байж болохгүй шүү дээ. Үнэхээр дэмжиж ирсэн намаасаа ийм зүйл сонссондоо бухимдсан.

Х.Уянга: МАН-ыг сонгож болохгүй гэдгийг ойлгосон

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Х.Уянга: АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сайн ажиллаагүй. Тиймээс энэ сонгуулиар МАН-д саналаа өгье гэж бодож байлаа. Гэтэл төрийн албыг худалдаж, хахууль өгсөн хүмүүсээ томилно гэдгийг сонсоод үнэхээр цочирдлоо. Тэгээд одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хоморголон хална гэдгийг нь сонсоод бодлоо энэ намыг сонгож болохгүй гэж бодсон. Би өөрөө төрийн албанд ажилд ороод жил гаруй л болж байна.

Ж.Болормаа: Ардын нам олонх болвол ажилгүй болох юм байна

Төв аймгийн иргэн Ж.Болормаа: Ардын нам гарвал төрийн албан хаагчдыг ажлаас нь халж өөрийнхөө хүмүүсийг томилно гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Төрд гарч мөнгө идье л гэсэн санаатай хүмүүс байдаг юм шиг байна. Шинээр гарч байгаа хүмүүс юуны төлөө төрд гарах гээд зүтгээд байна вэ гэхээр идэх гэж л гарч байгаа. Ард түмний амьдрал сайжрахгүй байна шүү дээ. Ардчилсан намын хичнээн сайн ажил хийдэг хүн байсан ч Ардын нам гарах юм бол ажлаасаа халагдана л гэсэн үг. Ардчилсан намд хийх эрх мэдэл нь байсан. Энэ дөрвөн жилд ажил хийсэн. Гэхдээ тэрнээс их ажил хийх боломж байсан. Гэтэл улс төржөөд ажил хийлгэдэггүй л гэх юм билээ.

Чингэлтэй дүүргийн иргэн: Бүх төрийн албан хаагч ажилгүй болох юм байлгүй

Би ардчилсан намын хүн. Би намаа бол муулахгүй. Гэхдээ Ардчилсан нам алдаатай бодлого, шийдвэр гаргасан гэж боддог. Мундаг төрийн албан хаагч ажлаа сайн хийгээд явж байна. Гэтэл аль нэг нам нь гараад ажлаас нь халаад хаячихдаг. Манай гэр бүл дотор төрийн албан хаагч зөндөө байна. Бүгд зээлтэй байна. Гэтэл одоо Монгол Ардын намынхан албан тушаалаа наймаалцаад мөнгөө босгочихсон гэх юм. Тэгэхээр манайхан ажлаасаа халагдах юм байлгүй. Ирэх дөрвөн жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа үргэлжлүүлээсэй гэж бодож байна. 100 айл, дэнжийн мянга, дарь эх, долоон буудал гээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийх хэрэгтэй.

 

Л.Болдбаатар: МАН-ынхан биднийг гудамжнаас ирж ажилд орсон гэж доромжилсон

Л.Болдбаатар: Хөдөлмөрийн салбар, хөдөлмөрийн хэлтэс гэдэг байхгүй байхад бид байгуулж байсан. Өнөөдөр манай Хөдөлмөрийн хэлтэс өөрийн гэсэн байртай, хэн ч ороод үйлчлүүлсэн сэтгэл дүүрэн гардаг болсон. Байхгүйгээс өдий болтол нь бид ажилласан. Гэтэл өнөөдөр гудамжны хүмүүс нь хууль дүрэм зөрчиж орсон халаас өөр аргагүй гэж байгаа нь зүйд нийцэхгүй.

Х.Эрдэнчулуун: Төрийн албанд 20 гаруй жил ажилласан хүнийг халаад МАН-ын ажлын албаны хүний авсан

Х.Эрдэнчулуун: Би Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгсөн, удирдах ажилтны шалгалтад орсон. Төрийн алба, тэр дундаа гаалийн албанд 11 жил үр бүтээлтэй ажилласан хүн. Төрийн удирдах алба, хөдөө орон нутагтч ч ажиллаж байсан. Гэтэл миний оронд томилсон хүн нь төрийн албаны ямар ч шалгалт өгөөгүй, МАН-ын ажлын албанд ажиллаж байсан гэсэн. Тэгээд түр орлон гүйцэтгэгч юм билээ. Би нам засгаас хамаарагүй төрийн албанд 20,30 жил ажилласан хүн шүү дээ.

Ц.Дэлгэрмаа: Д.Оюунхорол сайд байхдаа Сав газрын 17 захирлыг ажлаас чөлөөлнө

Ц.Дэлгэрмаа: Зав газрын сахиргаа 2012 онд Засгийн газрын  тогтоолоор байгуулагдсан. Гэтэл БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Сав газрын захиргааг дахин байгуулах тушаал хоёрдугаар сарын 26-нд гарж, 27-нд 17 сав газрын даргыг ажлаас нь зэрэг чөлөөлсөн. Бид захиргааны хэргийн шүүхэд хандсан. Гэтэл яамнаас шүүхэд “эд нар үйл ажиллагааны үх дүн, мэргэжлийн түвшиний үнэлгээ нь хангалтгүй байсан” гэсэн дүгнэлт гаргасан байсан. Мөн бидэнд тэтгэлэг олгосон гэсэн байсан. Гэтэл бидний хэнд нь ч тэтгэлэг олгодоогүй. Бид 2014 оны үр дүнгийн гэрээний тайлан дээр ихэнх нь 80-аас дээш үнэлгээ авсан. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб