m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 03:17
121
Чилийн шигшээ баг Америк тивийн аварга боллоо

 

Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар Чили улсын шигшээ баг дахин цом өргөлөө. Тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт цаг сунгасан ч гоол оролгүйгээр тоглолтыг өндөрлүүлэв. Улмаар тоглолт торгуулийн цохилтоор Чилийн шигшээ 4-2-оор илүүрхэв. 

Аргентиний баг нэг болон дөрөв дэх цохилтоо алдсан бол Чилийн эхний цохилтыг Аргентиний хаалгач хаасан юм. Аргентиний шигшээ гурван жил дараалан том тэмцээнд финалдсан боловч түрүүлж чадсангүй. Өнгөрөгч жил энэ хоёр улсын шигшээ баг финалдаж байсан. Тус тоглолт мөн торгуулийн цохилтоор шийдэгдэж Чилийн шигшээ баг аваргалж байсан билээ.