m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 03:30
129
Орон нутгийн замд гарсан ослын улмаас дөрвөн хүн нас баржээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн байна. Төв аймгийн Алтанбулаг сум нутагт “H.Sonata” маркийн авто машины жолооч Х нь нэг настай хүүг ухарч байгаад дайрч амь насыг хохироожээ. Дорноговь аймгийн Айраг сумаас урагш босоо тэнхлэгтэй авто замд “T.Prius” маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 51 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирсон. Мөн Төв аймгийн Бор нуур сумын нутагт “T.Nadia” маркийн С жолоочтой авто машин онхолдож жолооч 26 настай эрэгтэй С, зорчигч 19 настай эмэгтэй М нарын хоёр хүний амь нас хохирч гурван хүн гэмтжээ.

Орон нутгийн замд явахдаа жолооч та хурдаа хэтрүүлэхгүй, техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хянан шалгаж, хамгаалах бүсээ байнга хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.