m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 03:56
109
З.Алтангэрэл: Замын-Үүдэд хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй

-Замын-Үүд бол онцлог бүс нутаг. Газар газраас ирсэн олон иргэд  орлого олохын тулд ирж байна.  Тэдний аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Тухайлбал, бүс нутгаар зорчиж байгаа иргэдийг тээвэрлэж байгаа 400 гаруй жолооч ажиллаж байна.  Үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн тогтвортой байдалд анхаарах нь  чухал. Замын-Үүдийн чөлөөт бүсийг сайжруулан тэнд гадаад дотоодын иргэд  чөлөөт худалдаа хийх боломж бүрдүүлэхээр үе үеийн засгийн газар  анхаарч байна. Замын-Үүдэд хилийн аялал жуулчлалыг мөн хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийн гэсэн аялал жуулчлалын брэндтэй болох нь зүйтэй.  Энэ тал дээр орон нутаг, төр засгаас анхаарч зохион байгуулалт хийвэл үр дүн нь удахгүй гарах болно. Аялал жуулчлалаар дамжуулан орон нутагт ажлын байр нэмэгдэх болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бас нэг гарц гэж харж байна.


 

Замын-Үүдийг хөгжүүлэх дэд бүтэцийн хүрээнд Ус цэвэршүүлэх үйлдвэр, Бохир цэвэрлэх үйлдвэр удахгүй ашиглалтанд орох гэж байна

 “Чандмань бадрал” ХХК нь техник технологийн шинэчлэл хийхээр зорилт тавин ажиллаж байна. Тус компани 1 тонн усыг 10,500 төгрөгөөр үйлдвэрлэдэг ба иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад 1,700 төгрөгөөр худалдаалдаг. “Чандмань бадрал” компани нийтдээ халаалтын 11 тогоотой бөгөөд үүнээс 10 тогоо нь ашиглалтын хугацаа дуусаад 1-5 жил болж байна. Харин удахгүй гурван том бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжин үйл ажиллагаа нь өрөгжих болно гэдгийг компанийн ажилчид хэлж байна.

C.Чулуунцэцэг: Замын-Үүдэд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байна. АН төр барих хугацаандаа өмнө нь хийхээр амлаж байсан ажлуудаа хийж бүтээсэн. Энэ удаа ч гэсэн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжтой ард иргэд рүү чиглэсэн олон ажлыг дэвшүүлсэн байна. Гэтэл зарим нам биелэгдэх боломжгүй мөрөөдлийн хөтөлбөр амлаж байна. Аймгийн АН-аас дэвшүүлж байгаа “Хүчирхэг Дорноговьчууд” хөтөлбөр цааш үргэлжлэх хэрэгтэй. Мөн АН-аас УИХ- д нэр дэвшиж байгаа Зундуйн Алтангэрэл хийж бүтээсэн зүйл ихтэй хүн. Тиймээс цаашид олон бүтээн байгуулалтыг хийж Дорноговь аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон, ажлын байрыг нэмэгдүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Д.Саранчимэг: “Чандмань бадрал” компани өнөөдөр Замын-Үүдийг ус,  дулаанаар хангаж байна. Бид иргээдүйгээ маш сайхан харж байна. Замын-Үүдийг хөгжүүлэх дэд бүтэцийн хүрээнд Ус цэвэршүүлэх үйлдвэр, Бохир цэвэрлэх үйлдвэр удахгүй ашиглалтанд орох гэж байна. Үүнээс гадна дулааны станц ашиглалтанд орох болно. Бид  хоёр жилийн өмнөөс боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн.

Миний хувьд Зундуйн Алтангэрэлийг шүтэж явдаг. Маш оюунлаг хүн. Манай аав бол яруу найрагч Ж.Дансаранжав. Ноён хутагт Данзанравжаагийн тухай олон шүлэг, өгүүллэг бичиж байсан хүн. Монголчууд бид түүх соёлоо сэргээн, хайрлан хамгаалж эх орноо хөгжүүлэх болно. Тиймээс би З.Алтангэрэлийг дэмжиж байна.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб