m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 04:06
59
Намын дарга нар халз мэтгэлцэнэ

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг Ардчилсан нам, МАН, МАХН, ИЗНН-ын дарга нарыг халз мэтгэлцээнд оролцохыг урьжээ. Халз мэтгэлцээнийг өнөөдөр оройн 21:00 цагт, МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулна. Тус нэвтрүүлэг нь 60 минутын хугацаатай бөгөөд нэвтрүүлгийн үндсэн сэдэв нь тухайн намаас Монгол орны ирээдүйн хөгжлийн талаарх үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулахад чиглэгдэж байгаа аж.

Намын дарга нарыг халз мэтгэлцээнд оролцохыг урьжээ

Нэвтрүүлгийн ерөнхий журамд асуултад хариулах дарааллыг нэвтрүүлгийн өмнө харилцан тохирох, оролцогч тус бүр нэг асуултад хоёр минутад багтаасан тайлбар хийх, оногдсон цагтаа бусад оролцогчид болон намыг үндэслэлгүй гутаан доромжлохгүй байх, ярьж буй төлөөллийн үгийг нь таслахгүй байх, үндсэн асуултад хариулж нэвтрүүлэг дуусах үед намын дарга бүрт дүгнэлт хэлэх нэг минутын хугацаа өгөхөөр төлөвлөжээ.

Оролцогч тус бүр нэг асуултад хоёр минутад багтаасан тайлбар хийнэ