m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 04:10
84
Ардчилсан нам ажилтай төгсөгч хөтөлбөр хэрэгжүүлнэ

 

Цагийн ажил бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, аутсорсинг хэлбэрийн хөдөлмөр эрхлэлт зэрэг хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэв маягуудыг зохицуулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, хүн амын зорилтод бүлэгт чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Залуучуудад малчны мэргэжил олгож, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг дээшлүүхэд чиглэсэн “Малчны залуу халаа” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд:

Залуусын ажлын байрыг дэмжсэн Ажилтай төгсөгч” хөтөлбөр

Удаан хугацаагаар гэртээ хүүхэд асарч ажил эрхлээгүй эмэгтэйчүүдийг төрийн байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдээс боломжит ажил үйлчилгээг туслан гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхтэй амьдралд татан оруулах, ажлын уян хатан нөхцөл бүхий “Цагийн ажил” хөтөлбөр

40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй учирч буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, өсвөр хойч залуу үеийнхэнд хөдөлмөрийн хүмүүжил олгох, ахмад настны орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг үргэлжлүүлэн төслийн хамрах хүрээх хоёр дахин нэмэгдүүлнэ.

Залуучуудад малчны мэргэжил олгож, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг дээшлүүхэд чиглэсэн “Малчны залуу халаа” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөө үргэлжлүүлж, тэдгээрийн хөдөлмөрлөх эрхийг хангах,  хөдөлмөрийн дадал, чадвар олгох, мэргэжил ур чадварыг нь дээшлүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн корпораци” бизнес инкубатор төв байгуулна.