m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 04:15
146
Эрүүл мэндийн салбарт ийм ажил хийнэ

Монгол хүн монголдоо чанар хүртээмжтэй, аюулгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг олгох нь Ардчилсан намын эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийн үндсэн зорилго мөн. Тус хөтөлбөрт нийгмийн бүх салбар, бүх насны хүмүүс рүү чиглэсэн эрүүл мэндийн бодлого явуулахаар тусгагдсан юм. Ганц хүнийхээ эрүүл мэндийг бодлогоор дэмжихээс гадна эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудынхаа мэдлэг, туршлагыг дээшүүлэхээр ч тусгасан. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийн зах зухаас дурдахад.

Эх, нялхсын эндэгдлийг буруулна

Эхнийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 25, тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 13 болгон бууруулна.

1000 хөгжлийн зорилтын дээрх шалгуур үзүүлэлтэд Монгол Улс хүрсэн туршлагаа улам батжуулж, цаашид сэргийлж болох нас баралтыг тууштай буурлах зохион байгуулалт, санхүүжилт, сургалт, хүний нөөцийн хөгжлийн цогц арга хэмжээнүүдийг шат дараатай авснаар дээрх зорилго биелэх бүрэн боломжтой. 2015 оны байдлаар эхийн эндэгдлийн түвшин 100000 амьд төрөлтөд 26, тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлт тутмын 18.3, нялхсын эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөл 15.3 болсон.

Эмч нар багаараа төрийн сангийн тэтгэлгээр гадаадад сурах боломжтой

Төрийн сангийн тэтгэлгээр жилд 120 гаруй эмч сувилагч суралцаж, 450 сая төгрөг зарцуулагдаж байна. Мөн улсын болон хувийн эмнэлгүүд байгууллага хоорондын гэрээ, хамтын ажиллагаа, гадны байгууллага, төсөл, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр жилд 150-200 мэргэжилтэнг өндөр хөгжилтэй оронд сургаж байгаа аж. Тиймээс АН-ынхан “Их бүтээн байгуулалт-2020 Ардчилсан нам” мөрийн хөтөлбөртөөгадаадад суралцах эмч, сувилагчийн тоог нэмэгдүүлэн, ялангуяа сувилагчийн тоог олшруулах, багаар нь тодорхой  нэг эмчилгээ, арга технологийг эзэмшүүлэхээр үүрэг, даалгавартай явуулахад анхааран ажиллана гэж тусгажээ.

Жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад болон гадаадын эмч, мэргэжилтнийг дагуулан багаар нь төрийн сангаар сургах аж.

Манай эмч, мэргэжилтнүүдийн лиценз, зөвшөөрлийг гадаадад тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Тэндхүн үзэх, эмчлэхэд оролцох, гардан дадлага хийх боломж олгодоггүй учир багш мэргэжилтнүүдийг Монголд авчран энд багаараа суралцах нь зардал, цаг хугацаа хэмнэсэн илүү ашигтай гэж үзжээ. Энэ нь ч хувийн эмнэлгүүдэд ирж ажиллаж байгаа эмч нарын жишээн дээр батлагдсан байна.

Мөн өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, амьдарч байгаа монгол эмч нарын мэдлэг чадвар, боломж бололцоог дайчлан Монгол Улсын төлөө юу чаддаг, мэдлэгээ зориулах эх оронч санаачлага өрнүүлэн, түүнийг нь төрөөс бүхий л бололцоогоор дэмжин ажиллахаар болжээ.

Тодруулбал, жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад болон гадаадын эмч, мэргэжилтнийг дагуулан багаар нь төрийн сангаар сургах аж.

Эмчилгээний төлбөрийн 40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгоно

Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад өндөр өртгөөр эмчлүүлсээр олон жилийг ардаа үдлээ. Гэхдээ мөнгөтэй иргэд л зорино уу гэхээс мөнгө муутай иргэд тэр бүр гадаад улс руу явж чаддаггүй.

Энэ нь Эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Тодруулбал, өндөр өртгөөр БНСУ, Япон, Тайланд, Сингапур, Тайван, Герман зэрэг гадаад улсыг зорин зардал чирэгдэл болж байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, жил бүр гадагш урсаж байгаа 400-500 сая долларын тодорхой хэсгийг улсдаа үлдээх ёстой хэмээн үзэж байгаа юм.

 Монголдоо эмчлэгддэг болсон өндөр өртөгтэй, оношилгоо, эмчилгээний төлбөрийн 40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгох зохицуулалтыг хийхээр болжээ

Хэцүү төвөгтэй мэс засал, эмчилгээг хийх нь мэдлэг, чадвар, цаг хугацаа, зардал, өндөр зохион байгуулалттай багийн хамтын ажиллагаа шаарддаг амаргүй ажил байдаг. Тиймээс АН-ынхан “Их бүтээн байгуулалт-2020 Ардчилсан нам” мөрийн хөтөлбөртөөүүнийг хэрэгжүүлэх ажлыг тухайн багт хариуцуулан амжилттай болсон эмчилгээний төлбөрийн  40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгодог эрх зүй, даатгалын санхүүжилтийн боломжийг бүрдүүлсэнээр нэг талаар эмч нар маш хурдан чадваржих, нөгөө талаар иргэд гадагшаа явж чирэгдэлд учрахгүй болно гэж тусгажээ. Иймд гадаадад биш Монголдоо эмчлэгддэг болсон өндөр өртөгтэй, оношилгоо, эмчилгээний төлбөрийн 40 хүртэл хувийг эмч, сувилагчдын багт олгох зохицуулалтыг хийхээр болжээ.

Монгол хүнд асар их боломж байдгийг спортын салбарт өндөр урамшуулал төрөөс олгодог болсноор олимп, дэлхий, тивийн аваргууд олноороо төрж байгаатай адилтган ойлгож болно.

Резидент эмчийг цалинтай сургана

Анагаахын сургууль төгссөн төгсөгчдийг нэгдсэн, төв эмнэлэгт цалинтай ажиллуулж, үндсэн мэргэжлийн суурь мэдлэг, дадлага олгон, дадлагажигч резидент эмчийг цалинтай сургаж, нарийн мэргэжил эзэмшүүлэхээр хуульд тусгасан. Төгсөгчдийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, лавлагаат төвүүдэд ажиллуулан туршлагатай нарийн мэргэжлийн эмчийн заавар, хяналтанд эмнэлзүйн суурь чадваруудыг эзэмшүүлэн онолын мэдлэгээ пратиктай холбох боломжийг олгосноор сайн, олон талын чадвартай, бие даан шийдвэр гаргаж, эмчилгээ, оношилгоондоо итгэлтэй, өвчтөнийг өөр эмнэлэгт шилжүүлдэггүй чадварлаг эмч бэлтгэгдэх боломж бүрдэх юм. Энэ зохицуулалтыг ч мөн шинээр батлагдсан хуулинд оруулж өгчээ. Резидент эмч эмнэлгээс цалин авснаар илүү хариуцлагатай болж, нөгөө талаараа олон жил сурдаг залуу эмч нарын нийгмийн асуудлыг ч давхар шийдэх бүрэн боломжтой юм. Тиймээс эмч нарын хариуцлагыг дээшлүүлэх, шинэ залуу эмч нарт дэмжлэг үзүүлэх, чадварлаг эмч бэлтгэх бүхий л дэмжлэгийг үзүүлэх мөрийн хөтөлбөрийг Ардчилсан нам гаргажээ.

Жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад сургана

 Төрийн сангаар жилд 120 гаруй эмч сувилагч суралцаж, 450 сая төгрөг зарцуулагддаг байна. Мөн улсын болон хувийн эмнэлгүүд байгууллага хоорондын гэрээ, хамтын ажиллагаа, төсөл болон гадны байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр жилд 150-200 мэргэжилтэнг өндөр хөгжилтэй оронд сургаж байна. Цаашид гадаадад суралцах эмч сувилагчийн тоог нэмэгдүүлэн ялангуяа сувилагчийн тоог олшруулах, багаар нь тодорхой нэг эмчилгээ арга технологийг эзэмшүүлэхээр үүрэг даалгавартай явуулахад Ардчилсан нам анхаарч ажиллана. Тэд эч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэхд анхаарч жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад сургах болон гадаадын эмч, мэргэжилтнийг дагалдуулан багаар нь төрийн сангаар сургах юм байна.