m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 04:30
118
Оюуны спортынхон дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26 хооронд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцон боломжит гурван медалийн хоёрыг нь хүртлээ.  

 Таван тамирчин оролцон боломжит гурван медалийн хоёрыг нь хүртлээ

Азийн Мастер 16 настай З.Цэцэгзул энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Иоханнес Малловыг 4:1 харьцаатай буулган авч  гуравдугаар байрын эзэн болжээ. Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны номер тавд бичигддэг ОУ-ын Их Мастер Саймон Рeйнхардтай өрсөлдөн хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Алекс Мулленыг 4:3 харьцаатайгаар буулган авч шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны номер нэг, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар ялалт байгуулжээ.