m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 04:43
97
"Эвийн төлөө-Энхийн гүйлт"-ийн галт бамбар Ховд аймагт аялав

Даян дэлхийн эв найрамдлын төлөө уриатай “Эвийн өргөө-Энхийн гүйлт”-д оролцож буй тамирчид Ховд аймгаар аялалаа. Анх 1987 онд нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг анх санаачилсан бөгөөд тэр цагаас хойш Европ, Ази, Хойд болон Өмнөд Америк, Африк, Австрали зургаан тивийн 140 гаруй орныг хамран зургаан сая гаруй хүн галт бамбарыг гараас гарт дамжуулан, энхийн уриаг хүргээд байгаа юм.

Манай улсын хувьд энхийн гүйлтийн галт бамбарыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос зургадугаар сарын 03-нд хүлээн авч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Төв, Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд зэрэг аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр буухиалан аялуулж, 3000 км орчим замыг туулж БНХАУ-ын багтай нийлж Казакстаны Алмата хотод хүргэх юм байна.