m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 05:47
170
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар бороотой байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, ялангуяа 29-нд бороо үргэлжлэн их хэмжээтэй орох, зарим үед ширүүн аадар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-28-нд Төвийн аймгуудын зарим нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 27-29-нд зүүн аймгуудын нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэхээр байна.

Иймд ард иргэд  амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.