m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 06:04
92
Төрийн албыг худалдахаар наймаалцсан МАН-ын удирдлагуудыг шалгахаар боллоо

Төрийн албыг хэдэн тэрбум төгрөгөөр наймаалцахаар тохиролцож буй МАН-ын удирдлагуудыг хуулийн байгууллагуудаас шалгаж эхлэхээр болов. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар албан тушаалыг үнэлэн зарах тухай ярьсан бичлэгийг Ардчилсан намынхан өнөөдөр УЕПГ, ТЕГ, ЦЕГ, АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн юм.  Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж  байна.

 

Харин хүсэлтийг хүлээн авсан УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “Хуулийн дагуу шалгаад 14 хоногийн дотор хариу өгнө” гэж мэдэгдсэн билээ.

Б.Саран 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб