m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 06:06
84
Чөлөөтийн тамирчид Хөлөнбуйрыг тэмцээнд оролцож байна

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйрт насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээнд манай улсын 17 тамирчин оролцож байгаа юм.

Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58, 63, 69, 75 кг-ын жингийн ангилллаар болох тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ-ын бөхчүүд өрсөлдөх юм.  Өнгөрөгч жилийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Батмагнай, Д.Гомбодорж, О.Үйтүмэн алт, С.Батболд мөнгө, Б.Нямдорж, П.Өнөрбат  хүрэл, эмэгтэйчүүдээс А.Чанцалнямаа мөнгө, О.Оюунтуяа, Б.Одончимэг нар хүрэл медаль хүртэж байжээ.