m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 06:25
77
Төр, төрийн албан хаагчдаа дэмжинэ

Дундаж тэтгэврийн хэмжээ 222000 төгрөг байсныг 306200 төгрөг болгож, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180000 байсныг 251000 төгрөг болгож нэмлээ. Ирэх дөрвөн жилд ч тэтгэвэр цалингийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ. Төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь ажилласан жилтэй нь дүйцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг эрх тэгш, ялгаварлалгүй олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгоход нь ажилласан хугацаанаас нь хамаарч нэг удаанийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан. Түүнчлэн салбарын зарим хуулиар уг тусламжийг олгож байна. Хуулийн эдгээр зохицуулалтад хамаарахгүй төрийн зарим албан хаагчдаас уг буцалтгүй тусламжийг авах боломжийг нь хязгаарлаж, шударга бус хандаж байгаа талаар санал хүсэлт ихээр ирүүлж байна. Иймд ус буцалтгүй тусламжийг төрийн албан хаагчдад хязгаарлалгүйгээр олгох шаардлага бий болоод байна.  

Ардчилсан намын сонгуулийн төв штаб