m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 06:30
122
“Цагийн ажил” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ажлын бүтэн цагаар ажиллах боломжгүй оюутан залуус, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдэд уян хатан ажлын цаг, ажлын байрны зохицуулалт бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхгүй байдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жилүүдэд ч Засгийн газар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг, тэр дундаа үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулж, хөрөнгө оруулалт хийж ирлээ. Цаашдаа ч иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллахаар төлөвлөөд байна. Тухайлбал, залуусын ажлын байрыг дэмжсэн “Ажилтай төгсөгч” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэртээ хүүхдээ хардаг, удаан хугацаагаар ажил эрхлээгүй эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эхчүүдийг төрийн байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдээс боломжит ажил үйлчилгээг туслан гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхтэй амьдралд татан оруулах, ажлын уян хатан нөхцөл бүхий “Цагийн ажил” хөтөлбөр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг тус тус үргэлжлүүлэн төслийн хамрах хүрээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Манай улсын нийт ажилгүй хүмүүсийн 60 хувь нь урт хугацаанд ажил хайж байгаа учраас ажил идвэхтэй хайж байгаа иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого барих юм байна. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб