m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 06:36
80
Хүн амын насжилт 2030 оноос эхлэн эрчимтэй явагдана

Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ахмадууд руугаа чиглсэн олон ажил хийлээ. Цаашдаа ч ахмад настны эрхийг хангаж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжсэн эрх зүйн орчныг сайжруулна. Ахмад настанд зориулсан бүсчилсэн сэргээн засах, эмчилгээ, сувилгааны цогцолбор төвүүдийг аймаг, нийслэлд байгуулж, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Бүх аймаг, дүүрэгт “Ахмад настны хөгжлийн ордон” байгуулж, өдөр өнжүүлэх, зөвлөгөө өгөх, хөгжүүлэх үйлчилгээг өргөжүүлнэ. Монгол Улсад хүн амын насжилт 2030 оноос эхлэн эрчимтэй явагдах тул насжилтад бэлтгэх, ахмад настанд зориулсан үйлчилгээг одооноос бий болгож, олон улсын түвшинд хүргэх шаардлагатай байна. Тиймээс Ахмад настны эрхийн тухай хуулийг баталж, насжилтанд бэлтгэх төрөлжсөн үйлчилгээний төрүүлд бий болгохоор төлөвлөөд байна. Мөн ахмадууд залуу үед мэдлэг, туршилга, ур чадвараасаа хуваалцах, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих эрх зүйн орчинг сайжруулна.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб