m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 06:46
119
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийж дуусчээ

УИХ-ын 65 дугаар тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртлэх баримтлах бодлого” баталсан. Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратекийн ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, үндэсний аж үйлдвэрийн суурийг тавих зорилт тавьсан. Засгийн газрын 2015 оны тогтоолоор зүүн бүсэд 300 мянган тоннын, говийн бүсэд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм. Зүүн бүсэд барих жижиг үйлдвэрийг концессын гэрээгээр байгуулах бол говийн бүсэд баригдах том үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаж дуусаад Аж үйлдвэрийн яам хүлээн аваад байна.

Цаашдаа Монгол Улсын нефтийн хэрэглээ өснө. Ирээдүйн нефтийн хэрэглээний прогнозыг 2030 он хүртэл гаргажээ. Ингэхэд шатахууны хэрэглээ 2020 онд 1.8-2 сая тонн, 2025 он гэхэд 2.3 сая тонн, 2030 он гэхэд 2.5-2.8 сая тонн болж өсөхөөр байгаа. Тиймээс нефть боловсруулах  үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Ирэх жилүүдэд Ардчилсан нам газрын тосны олборлолтыг жилд 1.7 сая тоннд, экспортын орлогыг 500 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Зүүн бүсэд нефтийн нөөц, дэд бүтцэд тулгуурлан 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг дэд бүтцийн хамт 2020 онд байгуулахаар болсон билээ. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб