m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 06:54
84
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлнэ

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үй ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор  24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547.8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. 2014 оны  аравдугаар сард эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулсан. Уг төслийг 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байгаа юм. Бэлэн мөнгөөр байр худалдаж авах боломжгүй иргэд газрынхаа оронд шинэ, тохилог орон сууцтай болох боломжийг олгож байгаа юм. Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө иргэдийнхээ тохь тухтай, цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх бодлогыг тусгасан. Цаашдаа орон сууцнаас гадна хашаа, байшиндаа тохилог амьдрах боломжийг бүрдүүлнэ. Хот, суурин газрын хуучин орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах “Дулаан байр-1:1” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үр дүнтэй ажил хэрэг болж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлнэ. Хашаа байшинг сайжруулан “Хувийн орон сууц” болгож, ипотекийн зээл, хүүгийн зохистой бодлого нэвтрүүлнэ.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб