m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 07:01
324
Дулаан хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгоно

“Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдлоо. Дулааны эх үүсвэр хангагдсанаар 50 мянган айлын орон сууц шинээр барих боломж бүрдэж байна. Ирэх дөрвөн жилд төвлөрсөн дулаан хангамж, шөнийн бага ачаалалтай үеийн хямд цахилгааныг ашигладаг хэсэгчилсэн дулаан хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох замаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын дулааны хэрэгцээг хангана.

Ингэснээр томоохон хот суурин газарт орон сууц барихад дулааны асуудлыг шийдэх хүчин чадалтай болох юм. Дулаан хангамжийн эх үүсвэр хангалтгүй байгаа нь орон сууцны иргэд өвлийн цагт тохь тухгүй амьдрахад хүргэж байна. Иргэдийнхээ ая тухтай, аюулгүй амьдрах боломжийг хангах үүднээс томоохон хот суурин газрын дулаан хангамжийн асуудлыг шийднэ. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб