m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 07:19
107
Замын бүтээн байгуулалт ирэх дөрвөн жилд ч үргэлжилнэ

2012-2016 онд улсын хэмжээнд 3405 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулжээ. Энэ нь 1992-2012 онд барьсан замын нийт урттай тэнцэнэ. Ирэх дөрвөн жилд замын бүтээн байгуулалтыг Азийн бусад коридор, сум бүр рүү үргэлжлүүлнэ. Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай зам дагуух сумд руу засмал зам тавина. Мөн Ази, Европыг холбосон олон улсын чанартай авто

замын сүлжээг Баруун-Урт-Бичигт боомт чиглэлийн 277.2 км, Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км, Булган боомт-Ховд-Өлгий- лаанбайшинт чиглэлийн 249.7 км авто замыг ашиглалтад оруулна. Ингэснээр транзит тээврээс олох орлого нэмэгдэх юм. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудыг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холболоо. Баян-Өлгий, Ховд, Увс,

Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэл Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замын ажил 75 хувьтай хэрэгжиж байна. Ирэх дөрвөн жилд Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд зэрэг аймгуудыг нийслэл Улаанбаатар хоттой холбоогүй үлдсэн 1538 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгана. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбосон авто зам дагуух сумдыг хатуу хучилттай замаар холбоно. Өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль жуулчдыг татах давуу тал. Гэвч зам муутайн зовлон бидэнд байсан. Өнгөрсөн дөрвөн

жилд аймгуудын замыг заслаа. Энэ бүтээн байгуулалт иргэдэд ашигтайгаас гадна жуулчдыг татах боломжийг бүрдүүллээ. Ирэх дөрвөн жилд аялал жуулчлалын зориулалттай авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлнэ. Аялал жуулчлалын гол бүс болох Цэнхэрмандал-Өмнөдэлгэр-Биндэр-Дадал, Хөвсгөл-Тэрхийн цагаан нуур, Хархорин-Улаанцутгалан-Найман нуур-Шаргалжуут чиглэлийн 800 км авто зам барих юм. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб