m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 07:29
71
Нийслэлийн барилгажих боломжтой талбайг 1500 орчим га газраар нэмэгдүүлжээ

Инженерийн дэд бүтэц шугам сүлжээний төслүүд амжилттай хэрэгжсэнээр нийслэлийн барилгажих боломжтой талбайг 20 хувь буюу 1500 орчим га газраар нэмэгдүүлжээ. Тодруулбал, 1500 га талбайд 54549 айлын орон сууц, 8020 хүүхдийн 50 гаруй цэцэрлэг, 18890 хүүхдийн 30 орчим сургууль зэргийг барих боломж нээгдсэн юм.

Баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 80 хувьд хүргэж, хүн амын 40 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгоно. Хотуудын усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, хангамжийн\бие даасан системийг дэмжинэ. Нийслэл хотод хүн амын төвлөрөлт нэмэгдэхийн хэрээр бохир, дулааны асуудал хөндөгдөгдөж, өртгөтөн, шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс цаашдаа ч инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний төслүүдээ үргэлжүүлэн хэрэгжүүлнэ. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб