m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 07:56
198
ЦЕГ: МАН цагдаагийн нэр барьж худал мэдээлэл тараалаа

МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний туслах А.Ганбаатар нар төрийн албыг арилжаа наймаа мэт харж, мөнгөөр үнэлэн ярилцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг бичлэгт сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд зөвхөн нийслэлээс гэхэд 60 тэрбум төгрөг босгохоор ярилцсан тухай бичигдэн үлдсэн байдаг. Бичлэг дэлгэгдсэний дараа Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй мэдээлэл хийж, хоёр жилийн өмнө яригдсан ярианы бичлэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, алдагдсан бичлэгийг тараасан эзнийг олохоор ажиллаж байна гэсэн юм. Харин үүнийх нь маргааш НИТХ-ын тэргүүлэгч Ц.Амарбаясгалан мэдэгдэл хийж уг бичлэгийг эвлүүлэг гэж олон дахин удаа давтан хэлж Ц.Сандуйгийн мэдэгдлийг "баллуурдах" гэсэн боловч харамсалтай нь бүгд телевизийн камерт бичигдэж үлдсэн юм. Гэтэл өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж, “МАН-ын удирдлагуудын төрийн албыг наймаалцаж байгаа гэх бичлэг эвлүүлэг гэдгийг нь цагдаагийнхан шалгаж тогтоолоо. Өрсөлдөгч намаас санаатай зохион байгуулсан ажил байлаа" мэдэгдсэн. Мөн энэ хэрэгт холбогдуулан Ө, Э нарыг шалгаж байгаа тухай мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

 -МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж байгаа талаарх бичлэг эвлүүлэг байсныг танай байгууллагах тогтоосон юм уу?

 -Манай байгууллага сонгуулийн энэ өдрүүдэд сонгуультай холбоотой хэрэг маргааныг шалгаж тогтоохгүй. Хуулийн дагуу гомдлыг хүлээн авч баримтжуулаад шүүхэд шилжүүлэх учиртай. Шүүх уг гомдлыг шалгаж тогтоон эцсийн шийдвэр гаргана. Хэн нэг Ө, Э гэх иргэдийг шалгаагүй. Гэтэл зарим нам, эвсэл, бие даагчдаас эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг цагдаагийн байгууллагын нэрийг барьж мэдээлж байна. Аливаа асуудлыг шалгаж, эцсийн шийдвэр гарсаны дараа ярих нь зүйтэй. Сонгуулийн үйл ажиллагааг бусниулах гэсэн аливаа оролдлого гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна гэв.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб