m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 08:13
136
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сонгуулийн өдрүүдэд хэрхэн ажиллах талаар Цагдаагийн байгууллагаас дөнгөж саяхан мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ "Цагдаагийн байгууллага өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах болно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үйл ажиллагаанд гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн албан хаагчид нэмэгдэл эргүүлийн чиглэлд ажиллан, болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна. Сонгуулийн хуулиа мөрдөж, шударга өрсөлдөхийг нам эвсэл, нэр дэвшигчдэд уриалж байна” гэлээ.

 Үүнээс 159 гомдлыг шүүхэд шилжүүлсэн байна.

Хуваарь ёсоор өнөөдөр 00.00 цагт сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаана. Ингэснээр хуулиар хүлээсэн үүргийн дагуу цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд, сонгуулийн байр, саналын хуудас, санал тоолох машиныг хамгаалалтанд авдаг юм.  Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад 1051 гомдол иржээ. Үүнээс 159 гомдлыг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 36, зөрчил гэдэг нь тогтоогдоогүй 106, газар дээр нь шийдвэрлэсэн 11, бусад 453 гомдлыг шалгаж байгаа аж. Мөн нам эвсэл, бие даагчдын зүгээс эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруу нь тогтоогдоогүй асуудлаар цагдаагийн байгууллагын нэрийг барьж олонд мэдээлэх үйлдэл гаргах болжээ. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй, шалгагдаж буй асуудлаар цагдаагийн байгууллагын нэрийг барьж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг анхаарууллаа.