m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 08:28
77
1000 төгрөгийн хүчээр шинэ цэцэрлэгтэй боллоо

Баянхонгор аймгийн “Хонгорын үрс НҮ” ТББ-аас “1000 төгрөгөөр” хандивын аянг 2014 онд зохион байгуулсан талаар бид мэдээлж байсан.  Тэгвэл уг аяны үр дүнд  490 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ. Цэцэрлэгээ нэн ховордож буй говийн баавгай "Мазаалай" нэрээр нэрлэсэн байна. 

 490 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ. 

Тус цэцэрлэгийг Баянхонгор аймгийн ард иргэд төдийгүй төрийн 32 байгууллагын ажилтан алба хаагч, аж ахуйн нэгжүүд, төрийн бус, олон улсын байгууллага, УИХ-ын гишүүд, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн туслалцаа, хандив дэмжлэгээр барьж босгожээ. Энэ нь ганц төр бус сэтгэлийн хүч байхад ямар ч ажлыг шийдвэрлэх боломж байгаа гэдгийг харуулсан жишээ болж байна.