m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 09:05
72
Дэлхийн түвшний эмчилгээг нутагтаа авдаг боллоо

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 11 аймагт “Оношилгооны төв”-ийг шинээр байгууллаа. Ингэснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн тоо 2012 оныхоос 20-30 хувиар нэмэгдэж, нийслэлд ирж оношлуулсан иргэдийн тоо хоёр дахин буурсан юм. Аймгийн оношлогооны төвүүдэд өндөр чанартай СТ дижитал иж бүрэн оношлогооны аппратууд, зүрх хэвлий, эмэгтэйүүдийн эхо болон нүд, шүд, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн үзлэгийн иж бүрэн төхөөрөмж, лабораторийн бүрэн автомат төхөөрөмж суурилуулсан. Энэ нь хөдөөнөөс хот руу оношлогоо, эмчилгээ хийлгэхээр явах урсгалыг 40-50 хувиар бууруулснаас гадна иргэдийн халааснаас гарах зардлыг бууруулж чадсан юм. Энэ үр дүнг бүх аймгуудад бүрдүүлэх зорилгоор үлдсэн аймгийн төвүүдийг буюу 10 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт орчин үеийн оношлогооны төвтэй болгон цахимд холбоно. Ингэснээр иргэд нутагтаа дэлхийн түвшний эмнэлгийн үйлчилгээг даатгалаараа авснаар их хэмжээний зардал хэмэнэ. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб