m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 09:09
86
“Сайн оюутан”-ууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдана

Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байна.  Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг таван хувь болгон бууруулна. Төлбөр төлсөн оюутны голч дүн 2.5-аас дээш байх бол нэгдүгээр дамжааны оюутнуудад ЭЕШ-ын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3.5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдах юм.  “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнуудын өрсөлдөх чадвар сайжирч, сайн сурвал тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл авах боломж бүрдэнэ. Коосэн сургалтын тогтолцоог Говьсүмбэр аймагт байгуулна. Оюутны сургалтын төлбөрийн зээлийг эрхзүйн орчноор баталгаажуулж “Ажилтай төгсөгч” хөтөлбөр хэрэгжүүлнэ. МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг бууруулахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб