m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 14:58
147
Намын дарга нарын мэтгэлцээн амжилттай боллоо

УИХ-ын сонгуулийн өмнө намын дарга нар халз мэтгэлцэн сонгогч олондоо намын хөтөлбөр, улс орны хөгжлийг тодорхойлсон стратеги төлөвлөгөөгөө танилцуулдаг. Энэ удаа УИХ-д суудалтай, суудалгүй гэж ангилж явуулав. Хэлэлцүүлгийг МҮОНТ шууд дамжуулж, амжилттай өндөрлөв.

21.00 цагаас эхэлсэн хэлэлцүүлгийн эхний хэсэгт УИХ-д суудалгүй намын төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа.

  

Харин 22.00 цагаас эхлэн МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболд, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар оролцож, намын мөрийн хөтөлбөр болон анхаарал татсан асуудлаар байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлэг хуулийн хугацаандаа багтан амжилттай дууслаа.

  

Сонгогч олон хэнийг сонгох, ямар намыг дэмжих эсэхэд тус хэлэлцүүлэг чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.