m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 00:00
122
Зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр /2016.06.28-ны мягмар гаригт/  зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах юм. Энэхүү санал авах ажиллагаа 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм.

Санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр /2016.06.28-ны мягмар гаригт/  зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна

Үүнд:

-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй

-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа

-Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан

-Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон

-Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.       

Тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгааг СЕХ-ноос мэдээлсэн.