m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 00:43
80
Үер усны аюулаас болгоомжил

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27-ноос ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна
 

Түүнчлэн зургаадугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-28-нд Төвийн аймгуудын зарим нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 27-29-нд зүүн аймгуудын нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаатай бороо орох тул гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэхээр байна.

Иймд ард иргэд  амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар  зорчиж аюулгүй байдлаа хангахыг  онцгойлон анхааруулж байнав

ОБЕГ