m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 02:25
129
Италийн шигшээ аваргуудыг нутаг буцаалаа

Хөлбөмбөгийн “Евро-2016” буюу Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжилсээр байна.  Өнгөрөгч шөнө болсон тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь Итали, Испанийн шигшээ хооронд боллоо. 

Хоёр баг 2012 оны Еропын аваргын шигшээд учраа таарахад Испаничууд 4:0-ээр хожиж, түрүүлж байсан. Хоёр багийн тоглолт эн тэнцүү эхэлж, аюултай олон довтолгоо өрнүүлсэн ч хараахан амжилттай болгож чадахгүй л байлаа. Харин тоглолтын 33 дахь минутад Чиелинни гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан.Испанийн шигшээ тоглолтын харьцааг тэнцүүлэхийн төлөө олон довтолгоонуудыг хийсэн ч төдийлөн үр дүнд хүрч чадсангүй. Харин Италийн шигшээгийн Пелле 91 дэх минутад гоолдож, тоглолтын харьцааг улам холдуулж, энэ тоглолтод эцсийн цэг тавьлаа. Ийнхүү Европын аваргад сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн Испанийн шигшээ баг нутаг буцлаа. Харин Италичууд шөвгийн наймд Германтай өрсөлдөнө.

Испанийн шигшээ баг нутаг буцлаа.

Англиас нэр төрийн гоолыг Уэйн Руни оруулжээ.

Мөн Исландын шигшээ баг Английг 2:1-ээр хожсон нь багагүй дуулианыг тарьлаа. Уг тоглолтод Исландаас Сигурдсон, Сигторсон нар гоолдсон бол Англиас нэр төрийн гоолыг Уэйн Руни оруулжээ. Исландчууд шөвгийн наймд эзэн орны багтай учраа таарлаа.